У.Хүрэлсүх: Монгол наадмаар монгол морь уралдах ёстой

img

 

 

Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр наадмын комиссын хуралдааны үеэр хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд Монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах үүрэг өгөв. Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдааныг зохион байгуулахдаа монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах арга хэмжээ  авдаг хэдий ч хяналт хангалттай бус байгааг уяачид шүүмжилдэг.

 

Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооноос өгч буй мэдээллээр,манай улсад идэвхтэй байдлаар хурдан хүлгээ сойдог 120 мянга гаруй уяач байдаг аж. Үүнээс  100 мянга орчим нь хөдөө орон нутгийн харьяалалтай,малчин уяачид байна. Харин үлдсэн 20 мянга орчим нь улс, аймаг, бүсийн чанартай томоохон баяр наадмын түрүүг авах сонирхол бүхий дарга, бизнесмен, төрийн өндөр албан тушаалтнууд байдаг аж. Эдгээр уяачид ихэвчлэн эрлийз морьдыг сойдог гэх мэдээллийг холбогдох албаныхан өгч байна.

 

Тиймээс Үндэсний их баяр наадмаар эрлийз морьдыг монгол морьтой ижил төрх шинжээр нь андуурч, ялгалгүй уралдууллаа гэсэн шүүмжлэл үүсдэг билээ. Энэ байдлыг таслан зогсоох талаар шадар сайд У.Хүрэлсүх “Монгол наадамд зөвхөн Монгол морь л уралдах ёстой. Ямар нэг арга саам хэрэглэж, Монгол морьдын уралдаанд эрлийз болон холимог цусны морь "шургуулах"-ыг оролдвол шууд хуулийн байгууллагад тухайн хүнийг өг.

 

Бид Монгол адуугаараа бахархах ёстой. Монгол наадмаараа төрийн сүлдэндээ залсан Монгол адуугаа уралдуулж, монгол мориныхоо удмын санг үеийн үед хамгаалж авч явах ёстой. Үндэсний баяр наадмын Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд дээрхи асуудлыг хатуу анхааруулж байна" гэв. 

 

Эрлийз морьдын уралдаан уламжлал ёсоороо энэ жил тусдаа зохион байгуулагдах бөгөөд уяачид уг уралдаанд холимог цусны болон эрлийз төрлийн морьдоо сойх боломжтой гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Төрийн алба хашдаг хүмүүс төрийн бус байгуулагыг удирддаг ажилд нь оролцдогыг нь болиулаачээ энэ том завхрал шүү иймхэн зүйлээ засаж чадахгүй.Төрд шургалсан хүмүүс бодох цаг болсон шүү.Төрийн хүмүүс энэ ард иргэдийнхээ төлөө ажлаа хийлдээ төрийн бус байгуулага толгойлоод холион бантан хийж байдаг
2017-06-30
Togtokh:
Монгол монголтойгоо л уралдапд байхаар дэлхийд хэзээ ч гарахгуй.
2017-06-29
зочин:
Зөвхөн сэрвээний өндөрөөр хэмжих нь учир дутагдалтай. Үүлдэрлэг байдлыг сайн нягтлах ёстой.
2017-06-29
зочин:
монглчуудын бахархал болсон эрийн гурван наадмаа аварч авч үлдэх түүхэн хариуцлагатай үе ирээд байна юуны өмнө наадмаа сайн зохион байгуулж хүүхдийн аюулгүй байдлыг анхаарч хүүхэд мориноос унах явдлыг эрс багасгахад бүх шатны комиссууд анхаарч ялангуяа гараанд очихын өмнө гэлтэрч оруулахад анхаармаар байдаг гадаадын хүүхдийн эрхийн байгууллагууд тэдний гар хөл болсон манайхан хүүхдээр морь унуулахыг хориглож 16 наснаас дээш насны хүмүүсээр хурдан морь унуулахаар мэдэгдэл өгдөг болсон байна хүүхэд морь унаж уалдах нь монгол бахархалын нэг мөн иимэд энэ бахахалаа хуулиар хамгаалах талаас нь бодох цаг болсон байгааг анраарна уу
2017-06-29
Амгаа:
Монгол адуу уралдааны адуу биш нүүдлийн аж ахуйн мал шүү дээ. Сайндаа хүүхдээр уралдуулдаг гэж бодож байна уу.Том хүн унавал уралдаж дийлэхгүй болохоор л тэр. Бариандаа шогшиж ордог морин уралдаан манайхаас өөр хаа байна. Монгол морь монгол морь гээд бүхэл бүтэн спортын том салбарыг дундад зуунаас нь дээш гаргахгуй өтөнд бариулж байгаагаа ойлгож байна.
2017-06-29
зочин:
Зөв асуудал хөндөж, зоригтой шийдвэр гаргаж, бусдад нөлөөлөх оролдого хийж байгаад чинь Шадар сайд У.Хүрэлсүэхэд талархаж байна. Тод манлай уяач нэртэй хэдэн нөхөд л наад будлианыг чинь хутгаж байгаа шүү. Хөдөөний хөх уяачаас тийм санаа гарахгүй шүү. М.Энхболдын тэргүүлж байгаа Монголын морин спорт, уяхчдын холбоо энэ будилуулах үйл явцад оролцдогоо бас болих хэрэгтэй.
2017-06-29
зочин:
зөв ялгаж уралдуулахад онцгой анхаарах эрлийз адуугаа монголд оруулж уралдсан уяачийн цол зэргийг хасдаг шинээр цол олгохдоо анхаардаг журам гаргах хэрэгтэй энэ бол нилээд амаргүй ажил ялгахад хүнрэл гарна монгол адуугаа хасах хэлмэгдүүлэлт гарч болзошгүй ялангуяа даага шүдлэн хязаарлан насны морьдийг ялгахад хүндрэлтэй болсон зарим тохиолдолпд эрлийз нь их бож цөөхөн монгол үлдэхч байдаг хамгийн гол нь стадионд оруулж цоллуулдаг болбол хэл ам гарахнь эрс багасна
2017-06-29
ШАДАР САЙД У.ХҮРЭЛСҮХЭД:
ГАНЦ МОРЬ Ч БИШ. МОНГОЛ БӨХ ГЭЖ МӨНГӨ ЗООСОН НҮДТЭЙ БААХАН УЛСУУД БУЖИГНУУЛАХ НЭЭ. ЯГ ХАЖУУ БӨӨРӨНД ЧИНЬ СҮХБАТ СУМЬЯА НАР ОТООД УРХИ ЗАНГА БЭЛДЭЭД СУУЖ БАЙГАА ШҮҮ. ТЭР НЭГ ҮХЭЭРИЙН МУУХАЙ САХАЛ ХҮРЭЛБААТАР. МОНГОЛ МОРЬДОО ЭРЛИЙЗ БОЛГОХ ҮЙЛСИЙГ ТЭРГҮҮЛЭГЧ ДУЛАМСҮРЭН НАЧИН ГЭХЧИЛЭН МОНГОЛ БӨХИЙГ БУЛААХ ЭЗЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТНҮҮД ОЛОН БИЙ ШҮҮ. ЭЗЭЭГҮЙ МОНГОЛ СУР ХАРВАА МӨНГӨ БАГА ЭРГЭДЭГ ХҮН ЦӨӨН ҮЗДЭГТЭЭ ТЭСЭЖ БАЙХ ШИГ БАЙНА. ШАДАР САЙД БАЙГАА ДЭЭРЭЭ МОНГОЛ НААДМАА АВАРЧ ҮЗЭЭРЭЙ. УГ НЬ МОНГОЛ ТҮМНИЙ НААДАМ ГЭДЭГ ЧИНЬ НИЙТ АРД ОЛНЫ СЭТГЭЛИЙН ИХ ЦЭНГЭЛ БАЯР БОЛОХООС ХЭДХЭН НОЁДЫН МОРЬ УРАЛДАЖ ХЭДХЭН ТҮШМЭДИЙН БӨХ ТҮРҮҮЛЖ БАЙДАГ Ч ЮМ БИШ ДЭЭ ХӨ.
2017-06-29
зочин:
монгол оронд уяачид адуугаа хурдан болгох их хөдөлгөөн өрнөөд удаж байна одоо эрлийз цус холтгоогүй адуутай айл улам цөөрч байна энэ бол тэдний буруу биш ингэлээ гээд монголд адууны удмын сан алдагдаж байна гэвэл эндүүрэл болнохурдан адуу бий болгож байгаа уяачдаа гадуурхах байдал гаргавал уяачдаа талцуулах байдал бий болгох аюултай иймэд шинэ цагийн монгол адууы уралдааныг тусд нь уралдуулаад нилээд хэдэн жил болчихлоо үр дүнгээ өгсөн харин нь одоо уралдааны хуваарийг зохицуулж наадамд түрүүлж айрагдсан шинэ цагийн монгол адуугаа стадионд бусадтай нь хамт оруулж цоллодог болгох шаардлагатай юм тэгвэл ялгах үйдпэр тогтооход амар болж хэл ам дарагдана
2017-06-29
Зочин:
Баярллаа. Жинхэнэ Монгол гэж таныг л хэлнэ єєр хэлэх їг алга хєєрхийдєє хэн ч билээ нэг адуу судлаач ярилцлага єгсєн байдаг юм. Хэдий чинээ Монгол адууг эрлийзжїїлнэ тєдий чинээ Монгол адуу устана гэж. Морин тєвєргєєнд босоо хийморьтой миний МОНГОЛЧУУД
2017-06-29
Зочин:
Сонгуульд?
2017-06-29
зочин:
монгол эрлийзээр нь ялгаж уралдуулах нь зүйтэй харин эрлийз морьдын уралдааныг баяр наадмын өдрүүдэд багтаан уралдуулж стодионд оруулж адилхан цоллуулдаг байхгүй бол ялгаж уралдуулахад бэрхшээл учирдаг үүнд анхаарах хэрэгтэй байна
2017-06-29
Зочин:
Teneg mal bol mal tsus bol tsus hurdan mori bol mori
2017-06-29