Авто спортын залуус түймэр унтраалцахыг уриалж байна

img

 

Сэлэнгэ, Хэнтий, Төв аймагт  түймэр асч байна. Түймрийн голомтод онцгой байдлын албан хаагчдыг нисдэг тэргээр хүргээд буй. Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг унтраахаар НОБГ-ын 26 албан хаагчийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо нар ахлан ажиллаж байна.

 

Тэгвэл авто спортын залуус түймэр унтраах ажиллагаанд хүч нэмэгдүүлэхээр болжээ. Оnelife авто спортын клубын залуус болон уулын мотокроссын тамирчид нийлсэн 15 хүн маргааш Төв аймгийн Батсүмбэр сумыг зорих гэж байна. Тэд мотоцикл болон buggy машинтай очиж, түймэр унтраах ажиллагаанд оролцох аж.

 

Хуурайшилт ихтэй байгаа энэ үед хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн түймэр дэгдэж, багагүй га талбайг шатаагаад буй. Тиймээс иргэдийн сонор сэрэмжтэй байхыг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлж байна. Мөн авто спортын тамирчид түймэр унтраахад гар бие оролцохыг залууст уриалж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Эх оронч санаачлагатай сайхан залуус байна. Зөв ш дээ нийгмийн ийм нөхцөл байдалд Монголоороо байж чадаж байгаа та бүхэнд ард олон чинь баярлаж байгаа
2017-06-29