С.Ганбаатар мэдээлэл хийнэ

09.30 цагт: Төрийн ордонд Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойд зориулсан олон улсын хурал эхэлнэ.
10.00 цагт: Улаанбаатар хотын ус хангамжид Японы ард түмний хувь нэмэр сэдэвт өдөрлөг Ус сувгийн удирдах газрын Хурлын танхимд эхэлнэ.
11:00 цагт: МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Батлан хамгаалах яам, МҮЭ-ийн холбоо хамтран Батлан хамгаалахын салбарт ажиллаж байгаа ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар боллоо. Энэ талаарх уулзалт МҮЭХ-ны хурлын танхимд болно.
12.00 цагт Дөрвөн аймагт цэвэрлэх байгууламж барих хөрөнгө оруулалтыг шийдэж хамтын ажиллагааны гэрээнд БХБ-ын сайд, Сангийн сайд, АХБ-ны төлөөлөл гарын үсэг зурна.
12:00 цагт Хүүхдийн Урлан бүтээх төвд Ардын уран зохиолч, Төрийн шагналт Шаравын Сүрэнжавын нэрэмжит шинэ шагналын үйл ажиллагаа болно. Энэхүү шагналыг Яруу найраг, хүүрнэл зохиолын шилдэг бүтээлд хоёр жилд нэг удаа олгох юм.
15:00-17:00 цагт Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлсний 1 жилийн ой 7 дугаар сарын 1-нд болох гэж байгаатай холбогдуулан зохион байгуулж буй "Захиргааны Ерөнхий хуулийн хэрэгжилт" хэлэлцүүлэг Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.
15:00 цагт Автобус базын 1-р нэгтгэлд нийтийн тээврийн 1000 автобусанд жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан ЯГААН СУУДАЛ байршуулах аяныг эхлүүлж байна. Олон улсын стандараар бүтсэн, хотын соёлыг илтгэсэн тус суудлын бүрээсийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ