Нийслэлд түр зуурын бороо орно

Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд:
Ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсч, нутгийн зүүн хагаст аагим халуун үргэлжлэх тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 07 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай ,. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дуу цахилгааны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтайн уулархаг нутгаар 20-25 градус, Хангай, Хөвсгөлийн улархаг нутгаар 24-29 градус, говь талын нутаг, орхон Сэлэнгийн сав нутгаар 34-39 градус, бусад нутгаар 30-35 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Оройдоо түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 32-34 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ