Санал хураалтын бэлтгэл ажил бүрэн хангагджээ

img

 

Сонгуулийн ерөнхий хорооноос хоёр дахь шатны санал хураалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн санал хураалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэдгийг хэлж байна.

 

Сонгуулийн саналын хуудсыг бүрэн хэвлэж, аймгууд руу ачуулсан байна. Мөн дүүргүүдийн хэсгийн хороод руу саналын хуудсыг хүргэж эхэлжээ. Сонгогчийн бүртгэл, санал авах техникийн бүртгэл одоо хийгдэж байна. Энэ ажил мягмар гаригт бүрэн дуусах аж.

 

Энэ сарын 4-5-ны өдрүүдэд гадаадад байгаа сонгогчдын саналыг авна. Харин 6-ны өдөр зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа эхэлнэ. Үндсэн санал авах ажиллагаа баасан гаригийн 07.00-22.00 цагийн хооронд явагдана. Санал авах энэ өдөр бүх нийтээр амрах учраас сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг сонгуулийн төв байгууллагаас уриаллаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

urgui boltsgooe ooo urguimongol:
DARGA NAR 1 ZUUN SAYAR HIICHIH ZAMIIG 1 TER BUM BOLGOJ IDEJ CHADSAN IUM CHIN IDSEN MUNGUURUU ARD TUMNEE HUULJ SHULDAG IUM CHIN ODOO NEG UDAA BIDNIIG HARJ UZEH BAILGUI DEE
2017-07-04