Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр хууль бусаар авчээ

img

 

Эрдэнэтийн 49 хувийн эзэмшлийн асуудлаарх шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогууд удаа дараа гарч байгаатай холбоотойгоор Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс албан ёсоор мэдэгдэл хийлээ. 


Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолд "Монголиан коппер корпорейшн’’ ХХК-тай хэлцэл хийхийг Засгийн газарт даалгасан байтал "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид авах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Засгийн газар "Монголиан коппер корпорейшн" ХХК-тай хэлцэл хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын дугаар 23 тоот тогтоолын 3-д зааснаас үзэхэд төрийн өмчид авах арга нь хэлцэл байх ба хэлцэл хийсний улмаас  ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ХХК ‘’Монголросцветмэнт’’ ХХК-ийн 49%ийн энгийн хувьцааг төрийн өмчид авахаар дээрх тогтоолд заасан байна.


Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчийн тайлбаруудад үндэслэн Монгол улсын Засгийн газар, Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газраас ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ХХК ‘’Монголросцветмент’’ ХХК-ийн 49%-ийн энгийн хувьцааг төрийн өмчид авах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ "Монголиан коппер корпорейшн’’ ХХК-тай хэлцэл хийгээгүй байна хэмээн шүүх үзсэн байна.
 

МУ-ын Засгийн Газар болон Төрийн Өмчийн Зохицуулалтын газраас ''Эрдэнэт үйлдвэр'' ХХК ''Монголросцветмент'' ххк-ийн 49%-ийн энгийн хувьцааг төрийн өмчид авах ажиллагааг хэрэгжүүлэхдээ уг ажиллагааны улмаас хууль ёсны ашиг хөндөгдөх, "Монголиан коппер корпорейшн’’ ХХК-г оролцуулах, санал хүсэлт тайлбар сонсох, захиргааны актад мэдэгдэх гэх мэт ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна гэж үзсэн байна.


Засгийн Газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтмол нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар ерөнхий сайдад захирамж гаргах атал засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр уг маргаан бүхий асуудлыг шийдвэрлэж байгаа нь захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1; 40.2.3, 40.3-т заасан шаардлагыг буюу захиргааны акт тавих шаардлагыг хангаагүй гэж шүүх үзсэн байна. Засгийн газрын харьяа агентлагууд ийнхүү холбогдох хуулиудыг мөрдөж ажиллаагүй учраас "Монголиан коппер корпорейшн’’ ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг болон холбогдох хуулиудыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэж шийдвэр гаргасан.


Хэргийн нэхэмжлэгч, хариуцагч талуудад давж заалдах эрх нээлттэй. Гомдол гаргах эрхтэй. Шаардлагатай гэж үзвэл энэ хэргийн талаарх мэдээллийг  www.shuukh.mn  цахим хуудаснаас авах боломжтой хэмээн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал мэдээлэв.
 

С.Тэргэл
Эх сурвалж: zuv.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хамгийн зөв шийдэл:
Монгол банк Улсынх биш үү, 200,0 тэрбум төгрөг Золжаргал хулгайчийн үед гаргасан байна лээ шүү дээ. ХХБ-наас нэг хүний нэг өдөр байгуулсан 7-8 компани "зээл" авсныг хувийн банк гэж тооцъё л доо яахав. Үүнийг хамгаалаад байгаа, энэ талд шүүгээд байгаа нөхдүүдийг хууль дийлдэггүй юм бол 180 төгрөг гарздаад л болоо шүү дээ.
2019-03-11
зочин:
энэ захиргааны хэргийн шүүх гэж шууд утгаараа Авилгагчидын шүүх болчихсон байна.Энэ шүүхийг татан буулгаад шүүгч нарыг нь гудамжинд гаргавал зохилтой байна бузар новнууд монголын ард түмний эсрэг байвал та нарт татварын мөнгөө өгөөд яах юм тэр ХХБ наасаа хахуулийнхаа мөнгийг авахгүй юу
2019-03-11
Kub:
Shuukhiin shiidveriig tailbarlaad baikh yum ... tegeed shuug ni uuruu bish ...
2017-07-04
Зочин:
Эрдэнэтийн 49-ийг авахаар хэлэлцэж байгаа гээд Сангийн сайд их хурал дээр хэлж байсан. Их хурлийн танхимд худлаа ярьсан байна ш д.
2017-07-04
Зочин:
Ард иргэдээ боловсролгүй гэж дутуу үнэлэж байхгүй юу. Бид чинь юу нь зөв бурууг ялгадаг улс.. Худал ард түмний өмч нэрээр авилгал шахаагаа далдлах гэсний хэрэггүй дээ МАНыхан минь
2017-07-04
Зочин:
manai ene gishuud ugaasaa asuudaltai. tal ni omdoo oligtoi tataj chadahku, tal ni amaa medehku iim humuus udirdaj baihad erdenetiig deeremdeed zogsson ni ih yum. oor yu ch hiij medne
2017-07-04
Зочин:
Харин ч үндсэн хуультай улс учраас хувийн өмчид халдаж болохгүй гээд шүүх нь тогтоочихсон байна шд
2017-07-04
Зочин:
Хувийн өмчийг булааж авдаг төртэй болох өдөр ирдэг байжээ МАН ч коммунистаасаа салахгүй юмаа
2017-07-04
Зочин:
энэ юун эргүү гар вэ. Хүн оросоос өмчийг нь худалдаж авлаа тэрийгээ нийтэд зарлалаа.. Бас нууж авсан гэх юм бган. Худал сонгуулийн шоундаа битгий ингэж хүний эрх эрх чөлөөтэй, энэ нийгмийн үнэт зүйлсийг устгахыг зөвшөөр
2017-07-04
zochin:
Ardchilsan nam ard tumnees nuuj nuutsaar huivaldaj avchihaad ene shudarga yvdaluu
2017-07-04
Зочин:
энэ юун эргүү гар вэ. Хүн оросоос өмчийг нь худалдаж авлаа тэрийгээ нийтэд зарлалаа.. Бас нууж авсан гэх юм бган. Худал сонгуулийн шоундаа битгий ингэж хүний эрх эрх чөлөөтэй, энэ нийгмийн үнэт зүйлсийг устгахыг зөвшөөр
Зочин:
Угаасаа улаан цайм дээрэмдсэн юм чинь энэ зэргийн шийдвэр гарахгүй бол шүүх засаг гэж байхын ч хэрэг алга шууд тэр тектортой болсон дээр биз
2017-07-04