Байнгын хороод хуралдана

Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдахаар төлөвлөжээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх аж. Мөн Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм байна.
Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ