Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх үед хотын засаг захиргааны байрыг нийслэлийн өмнөх удирдлага бусдад худалдсан гэдгийг хотын мээр С.Батболд хэлсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл тайлбар хийлээ. Тэрбээр:
-Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар АН эрх барьж байх үедээ нийслэлийн засаг захиргааны байгууллагын байрыг зарсан байна гэж хэлсэн. УИХ-ын дарга М.Энхболд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар чуулганы хуралдаанд бусдыг гүжирдсэн үйл ажиллагаа явууллаа. М.Энхболд өөрөө нийслэлийн Засаг дарга байсан хүн. Улаанбаатарын хотын захиргааг зардаг эрх мэдэлтэй албан тушаалтан Монгол Улсад байхгүй. Тиймээс УИХ-ын дарга хууль зөрчиж байгааг эсэргүүцэж байна. Нийслэлийн Засаг дарга хүн гүтгэж байгааг эсэргүүцэж, ҮХЦ-д хандахаа мэдэгдэж байна.
Бид нийслэлийг 2012-2016 онд удирдахдаа шилэн болгосон. Өөрсдөө удирдаж байхдаа харанхуй удирддаг байсан. Нийслэлчүүдийг цагаан цаас гэж доромжилж байгааг эсэргүүцэж байна. Цагаан цаас мэтээр доромжилсон хүмүүст хариу өгөх болно. Үндсэн хууль зөрчөөд байна. Энэ гүтгэж гүжирдэж байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Бидний үед 90 гаруй мянган иргэнд цахимаар газар олгосон. Гэтэл одоо 93 мянган иргэнд газар өгчээ гэж ярьж байна. Тиймээс цахимаар газар авсан иргэдийн өмчийг буцааж авах гэж байна уу гэсэн хардлага байна хэмээлээ.
Н.Энх
Уншиж байна |