Насаараа улс төрийн албанд зүтгэж хөлжсөн тэрбумтнууд, саятнуудын жагсаалт уртассаар

img

 

Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн бүх хөрөнгөтэйгээ дүйх үнэтэй гоёлоор өөрсдийгөө чимсэн тэрбумтнуудын хөрөнгийн эх үүсвэр хаанаас вэ гэдэг хэний ч сонирхох сэдэв.

 

Тэгвэл улс төрчдийн мөнгөө босгодог олон компаниудын нэг бол Эрдэнэс Тавантолгой гэж саяхны Өдрийн сонины дугаарт бичсэн байна. Тодруулбал, нүүрсний экспортын квотоос эрх бүхий улс төрчид бэл бэнчингээ бүрдүүлдэг гэсэн үг. Үнэхээр ч хувийн хэвшлийн Энэржи Ресурс компани нэг тонн нүүрсийг 150 доллараар борлуулж байхад Эрдэнэс Тавантолгойгоос Хятадад гаргаж буй нүүрс 60-70 доллар байна. 2 дахин хямд ...

 

Мөнхийн сэдэв болсон энэ асуудалд олон төрлийн үнэ хэлж, толгой эргүүлсэн тайлбар өгсөөр сэдэв нь өөрөө улиг болжээ. Харин саяхнаас сошлд энэ үнийн зөрүүг Засгийн газрын эрх мэдэл бүхий нэгэн эрхэм халаасалсан тухай мэдээлэл мэр сэр харагдах болов. Юу гэвэл, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Хятадад айлчлахдаа Монголоос экспортлох нүүрсийг хямд байлгах тохироо хийж, үнийн зөрүү болох 20 сая долларыг өөрөө халаасалсан гэнэ. Энэ нь ч түүний 100 мянган долларын үнэтэй 3 бугуйн цагны учрыг тайлж байна. Хэзээний зайтай эр юм болохоороо оффшорт мөнгөө хадгалж гэнэдэхийн оронд өөртөө дэлхийн брэндээр хөрөнгө оруулалт хийсэн байх.

 

Хардах эрх хэнд ч бий. Тавантолгойн нүүрсний борлуулалтаас олон хүн цавчаа хийдэг тухай хар нийгэмд аль хэдийнэ бий болчихсон. Тэгэхээр олон улсад нүүрсний үнэ ямар байгаа юм, бид хэдээр гаргаж байгаа юм, цаана нь ямар компани хэдий хэмжээний квоттой байгаа юм, гэдгийг нэгтгэн аудит оруулаад, нийгэмд байгаа харыг нэг тийш болгочихоор санагддаг. Аудит орж, АТГ шалгавал нүүрс зарсан мөнгөний яг хэд нь бодитой өгөөж болж төсөвт орсон, хэн хичнээнийг нь цавчаа болгож авсан нь төвөггүй гараад ирнэ. Энэ харыг тайлж, хүн итгэхээр тайлбар өгөх шаардлага хууль, шүүхийн байгууллагынханд тулгарч байна. Харин үүнээс өмнө эрхэм сайд Ж.Мөнхбат та "иргэний зориг" гаргаад өөрөө тайлбар хийхгүй биз?

 

Э.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ИСМАЙЛУУДАААСАА САЛ:
ХАРИН ТЭГЭЭД ЯАГААВ, БИЕ БИЕНИЙХЭЭ БӨГСИЙГ УХАЖ МУУЧЛАХ, ХУДЛАА АМЛАЛТ ӨГЧ ОЛНЫ МЭДРЭЛЭЭР ТОГЛОЖ БАЙХААС МОНГОЛЫГ ТЭЖЭЭХ ХАМГИЙН ТҮРҮҮЧИЙН ЭНЭ БОЛОМЖУУДАА ЯАЖ ГАЦААНААС ГАРГАХ, АЛБАН ТУШААЛ ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАСАН ДАРГА НАРЫН ХАЛААСНААС ГАРГАЖ УЛС, АРД ТҮМНИЙ ХЯНАЛТАНД ОРУУЛАХ, ОРД ГАЗРУУДЫГ АШИГЛАХ БАЯЛАГ ЭКСПОРТЛОХ АШИГГҮЙ ШАХААНЫ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРҮҮДИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ОЙРТУУЛАХ, ҮР АШГИЙГ АРД ТҮМЭНДЭЭ ХУВЬЦАА ХЭЛБЭРЭЭР ОЛГОХ ЗЭРЭГ ХАМГИЙН БОЛОМЖТОЙ ҮНЭНД ОЙРХОН ОЛНЫ ХҮСҮҮШТЭЙ АЖЛУУДАА ЯАЖ ХИЙХ ТАЛААР ТӨЛӨВЛӨЛТӨӨ АРД ТҮМЭНДЭЭ ТАНИЛЦУУЛЖ, ТЭНДНИЙ ДЭМЖЛЭГИЙГ АВЧ БАЙМААР ЮМ ДАА. ЭНЭ ХЭДЭН НЭР ДЭВШИГЧДИЙН МЕНЕЖМЕНТЫГ ХИЙЖ БУЙ ХЭДЭН УСАН ТОЛГОЙ ПЯЛДАГУУДААС БОЛЖ АРД ТҮМЭН ТАЛЦАЖ, ХЭМХЭЛДЭХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА ШҮҮ.
2017-07-06
Зочин:
Energy resource ygaasan nuursnii une. Deereesn Gants mod hurtel teevriin zardal ortson une shuudee. Araich ingej hudlaa yarij bolohgui. Energy Resource 1 tonn tuuhii nuurs ugaah unees Erdnes Tava tolgoi 1 tonn tuuhii nuursiid 20 iluu uneer zarj bgaa n bodit unen
2017-07-05
Зочин:
БАЛИАР ЗАВААН НОВШ ВЭ ЭНЭ ШҮЛЭГЧ
2017-07-05