Архинаас шалтгаалсан нас баралтын талаар мэдээлнэ

img

МҮЭ-ийн холбооны хурлын танхимд

 

09.00 цагт "Гэр бүлийн хүчирхийлэл ажлын байранд үзүүлж буй сөрөг нөлөө" үндэсний форум эхэлнэ. Холбоо барих утас 99027019

 

09.30 цагаас Үндсэн хуулийн цэц хуралдаж Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.

 

“Төв цэнгэлдэх” хүрээлэнд

 

10.00 цагт Шадар сайд Наадмын бэлтгэл ажилтай танилцана.

Туушин зочид буудлын хурлын танхимд

 

10.00 цагт Уул уурхай, эрчим хүч, барилгын салбарын шинэ техник, бүтээлүүдийг танилцуулах олон улсын шилдэг инженерүүдийн уулзалт болно. Нээлтэд Ерөнхий сайд оролцоно. Холбоо барих утас: 99010318

 

Онцгой байдлын ерөнхий газарт

 

11.00 цагт Усны осол, ой хээрийн түймрийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.

 

Чингис хаан ОУ-ын нисэх буудалд

 

11.00 цагт 60 жилийн түүхтэй Чингис хаан Олон улсын нисэх буудал Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсаныг гардуулна. Утас 91912343

“Монгол ньюс” мэдээллийн төвд

 

12.00 Архидан согтуурахын эсрэг тэмцэхээр нэгдсэн “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”, “Эрүүл идэвхтэй амьдрал клуб”, “Сэтгэлийн хөгжил”, “Амьдралын зөв шийдэл” зэрэг ТББ-аас архидан согтууралт, түүнээс шалтгаалсан нас баралт, гэмт хэрэг, сэтгэцийн эмгэг ихсэж насны хувьд улам залуужиж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.

 

Монголбанкны байранд

 

12.00 цагт Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" ХХК 2017 оны зургаадугаар сарын Орон сууцны үнийн индексийн тооцооллыг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ