Олонхийн санал авсан бол Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцно

img

СЕХ-ны  Хууль эрх зүйн хэлтсийн дарга  Ш.Энхбаатараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт энэ баасан гарагт болно. Түүнд  өрсөлдөгчид хуулиараа олонхийн санал авсан нь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцогдох  ёстой юу.

 

-Тиймээ, Үндсэн хуулийн 31.5-д заасны дагуу Хоёр дахь санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзнэ. 

 

Хоёр дахь санал хураалтад оролцсон хоёр нэр дэвшигчийн аль нэг нь сонгуульд оролцож саналаа өгсөн сонгогчдын олонхийн санал буюу тавин хувь дээр нэмэх нэг санал авсан тохиолдолд Сонгуулийн Ерөнхий Хороо бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг гаргана.

 

-Ямар тохиолдолд дахин сонгууль явагдах  вэ?

 

-Хоёр дахь санал хураалтаар хоёр нэр дэвшигчийн хэн ч олонхийн санал буюу тавин хувь дээр нэмэх нэг санал авч чадаагүй тохиолдолд Үндсэн хуулийн 31.6-д заасны дагуу дахин сонгууль явуулна. Дахин сонгуулийг Улсын Их Хурлаас товлон зарлана.

 

Хэрэв сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тохиолдолд дахин сонгууль зарлагдах уу. Энэ асуудлыг хуульд хэрхэн зохицуулсан байгаа вэ?

 

-Хоёр дахь санал хураалтад нийт сонгогчдын тавиас дээш хувь нь оролцоогүй тохиолдолд дахин сонгууль явагдахгүй. Харин нэмэлт санал хураалт явагдана.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог болдог. Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол нэмэлт санал хураалт явуулна гэж Сонгуулийн тухай хуулийн 106.1 дэх хэсэгт заасан байгаа.

 

Нийт сонгогчдын тавин хувь оролцоогүй тохиолдолд тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн Ерөнхий Хороо гаргаж, уг шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор явуулна.

 

Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож саналаа өгөх ёстой байгаа.

 

-Нэмэлт санал хураалт явагдсан боловч сонгогчдын ирц 50 хувьд хүрэхгүй байх тохиолдолд хэрхэн шийдвэрлэх вэ?

 

-Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн хэсэг дэх санал хураалтын дүнг гаргана гэж Сонгуулийн тухай хуулийн 106.6-д заасан.

 

 Иймд нэмэлт санал хураалт явагдсаны дараа санал хураалтын дүнг Сонгуулийн Ерөнхий Хороо гаргаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хоёр талцаад ху жаагийн зарц, ху жаагийн цустай гээд Энхболд Баттулга хоёр нэгнийгээ муулсаар ард түмэн хоёр талцаад өнөөдөр нэг юм дуусах нь. Гэхдээ Баттулгын дэмжигчид арай л хөнгөмсөг хүмүүс нь байх шиг ажиглагдлаа. Улс орноо гэсэн жаахан алсыг хардаг нь Энхболдод өгч байх шиг байна.
2017-07-07
Сонгогч:
Энхболдынхоны доромжлолд гомдохдоо би цагаан цаас биш Эрээн цаас гэдгээ харуулж Баттулгадаа саналаа егнее. Доромжлолд ертсен монгол хvн.
2017-07-06
Ганбаатар:
Надыг сонгосон бол Оюу- толгойг та нарт хувьцаа болгож тарааж та нар арабын шах шиг амьдрах байсан юм. Одоо яахав. Энхболд шvvхийн дээгvvр даваж харайгаад Эрдэнэтийн 49 хувийг бидэнд хувьцаа болгон егех шийдвэр гаргачих шиг боллоо. Хулхи л байхдаа. Ккккккккккк
2017-07-06
Зочин:
Хэнийгч сонгохгүй гэсэн санал албан ёсоор байх хэрэгтэй Хэнийг ч хүлээн зөшөөрөхгүй байх эрх ард иргэд би
2017-07-06
Зочин:
Энэ бол хулгайч нарын Ард түмнийг басамжалсан доромжолсон үүлдэл байна Ард түмэн сонгуульд оролцохгүй байна гэдэг Энэ сонголтыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг үүнийг хулгайч нар өөртөө ашгалаж цөөн бөхс долоогч нарынхаа санлаар Ерөнхийлөгч болох гэж санаархаж байна Хэт даварах чинь ард түмний зэвүүг хүргэж үхлээ өөрөсдөөн дуудах би дээ
2017-07-06
Зочин:
Монгол улсын иргэн бүхэн заавал санал өгөх хуулийн заалт хэрэгтэй юм байна даа. Тэгэхгүй бол сонгуул хийж байна гэж ажил цагаа бараад дуусах юм шигээ.
2017-07-06
М.Энхболд:
ОУВС баяртай, Хүүхдийн мөнгийг хавтгайруулан олгосоноор Монгол улс албан ёсоор ОУВС-тай хийсэн гэрээгээ цуцалж байна. 1 сард төлөх 500 сая долларыг би нагац нараасаа зээлээд төлчихнө. Тархины тураалтангуудаа, маргааш надад санал өгнө шүү.
2017-07-06