Д.Гантулга гишүүн хэвлэлийн хурал зарлалаа

УИХ-ын гишүүн Д.Гантулга хэвлэлийн хурал зарлалаа. Тэрбээр хүчингийн хэрэгт холбогдоод буй бөгөөд энэ талаараа албан ёсны мэдээлэл өгөх бололтой.
УИХ-ын нэр бүхий гишүүн хүчингийн хэрэгт холбогдлоо гэх мэдээллийн эзэн нь Д.Гантулга болж таарсан. Түүнд хүчиндүүлсэн гэх эмэгтэйн эгч хэвлэлийнхэн хандаж энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөөд буй. Мөн тохиролцож, хохирогч өргөдлөө татсан гэх мэдээлэл ч тархаад буй. Энэ бүхэнд УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрөө хариулт өгөх нь. Хэвлэлийн хурал 11.00 цагт Төрийн ордонд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ