Ерөнхийлөгч 11.40 цагт саналаа өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-нд орон даяар явагдсан ч гурван нэр дэвшигчийн нэг нь 50+1 буюу олонхийн санал авч чадаагүй тул хуулийн дагуу хоёр дахь шатны санал хураалтыг зохион байгуулахаар болсон.
Дахин санал хураалтыг орон даяар өнөөдөр 07.00-22.00 цагийн хооронд явуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.40 цагт Нийслэлийн гуравдугаар сургуулийн байранд саналаа өгнө. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 12.00 цагт "Шинэ Монгол" дунд сургуулиас урагшаа Номноо хотхонд байрлах 1731-р хэсэг (БЗД 25-р хороо) саналаа өгөх юм байна.
Хоёр дахь шатны санал хураалтад МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга нар өрсөлдөх юм. Нэр дэвшигч М.Энхболд 11.30 цагт 23 дугаар сургуулийн санал авах хэсэгт саналаа өгөх аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ