Дахиад Ерөнхийлөгчөө сонгоё

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын ард түмний хувьд тав дахь Ерөнхийлөгчөө сонгох түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Үнэндээ “Өнөөдөр сонгуулийн өдөр” гэх тийм нэг мэдрэмжийг 14 хоногийн хугацаанд бид хоёр дахиа мэдэрч буй.

 

1.3 сая ард түмэн зургадугаар сарын 26-нд Төрийн тэргүүнээ сонгох төрт ёсны сонгуульд саналаа өгсөн ч Монгол Улсын Үндсэн хуулинд заасны дагуу нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал буюу 50+1 хувийн санал аваагүй тул өнөөдөр ийнхүү хоёр дахь шатны санал хураалтад оролцох нөхцөл байдал үүссэн.

 

Нэг удаа очоод саналаа өгчихөж болсон. Хоёр дахиа өгчихөж болох л байх. Гэвч улсын баяр наадам болох гэж буйтай холбогдуулан олон хоногийн амралт өнөөдрөөс эхэлж байгаа нь сонгогчдын ирц 50 хувьд хүрэхгүй байхад нөлөөлөх вий гэдэгт хэн хүнгүй л санаа зовж сууна.

 

Дайны хажуугаар дажин гэгчээр олон нийтийн цахим сүлжээнд нэр дэвшигчдийн хэнийг нь ч сонгохгүй “Цагаан хуудас” уншуулах тухай уриалга маягийн яриа хүчтэй газар авч, урлаг соёлынхны зурагтай ухуулах хуудас сошиалаар тархаад байна.

 

Хуулийн дагуу 14 хоногийн дотор хоёр дахь шатны санал хураалтыг зохион байгуулах заалттай. Энэ өдрүүдэд амжуулахын тулд орон нутгийн саналын хуудсыг нисдэг тэрэг ашиглан зөөвөрлөх тухай СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлж байсан. Мөн дахин санал хураалтад улсын нөөц хөрөнгөнөөс 7.2 тэрбум төгрөг зарцуулж буй. Хайран мөнгө гэж таарсан бүхэн халаглаж “цэцэрлэг барьсан бол аятай  байхав” хэмээж байна.

 

Энэ удаагийн санал хураалтад сонгогчдын ирц 50 хувьд хүрэх ёстой бөгөөд хоёр нэр дэвшигчийн аль нэг нь  50+1 саналыг авснаар ялалт байгуулах боломж бүрдэнэ. Ирц 50 хувьд хүрэхгүй бол ирэх намар дахин сонгууль явуулах хуулийн заалттай. Дахиад л төсвийн мөнгө “урсана”. Эдийн засаг өсөлттэй гарсан гэх боловч эргээд ийм байдлаар үрэн таран хийвэл хоосон дэмийрэл болж таарна.

 

Энэ бүгдийг бодолцож иргэд, сонгогчид сонгуульдаа идэвхитэй оролцох шаардлагатай юм. Дахиад нэг удаа тав дахь Ерөнхийлөгчөө сонгох гээд эрвий дэрвийхээрээ хичээгээд үзье. Эндээс үр дүн гарахгүй бол дахин сонгуулийн товыг хүлээх л үлдэх нь.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

godil tolgoit:
morinii naimaachin hyatad, bochchin 2 oos zaawal negiig ni songoj eronhiilogch bolgoh hereg bna uu yadahdaa surguuli togsson boh barilddaggui hyatad bish hun mongol tord oldohgui bna gejuu shiwshig bolj bna daa ,owor mongolchuudaa putiniig mongoliin eronhiilogchoor ner dewshuulye tegeed 200 hunii tolgoig awch toiron bujig hiimeer bna
2017-07-07
зочин:
Энэ 7 тэрбум зардал бол улсын мөнгө хулгайлсан хүмүүст юу ч биш. Бидний автобусны 500 төг гэсэн үг. Оффшортоо мөнгөтэй, баахан лиценз зарчихсан гаруудад хуушуурны л мөнгө. Тэгэхээр ерөнхийлөгчөө л зөв хүн сонгож байвал мөнгө хамаагүй. Зөв удирдлагаар 7 их наяд болгоод олчихож болно. Засаг төр нь авилгал байна гээд тогтоочихоор шүүх прокурор нь зогсоочихдог энэ тогтолцоог халахын тулд л ЗГтай нэг намаас ерөнхийлөгч сонгох хэрэтэй юм. Эс тэгвэл монгол улс хэзээ ч авилгал гэдэг хар тахлаас ангижирч чадахгүй.
2017-07-07
ДОГОЛОНСҮРЭНД:
Тэр зардал чинь Оффшорын мөнгөний дэргэд юу юм бэ? Оффшорч дэмийрэгчиддээ балайрал солиоролыг нь хэлдээ Сондгойсүрээн
2017-07-07