Сонгогчдод бүртгэлийн хуудас олгохгүй

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-нд орон даяар явагдсан ч гурван нэр дэвшигчийн нэг нь 50+1 буюу олонхийн санал авч чадаагүй тул хуулийн дагуу хоёр дахь шатны санал хураалтыг зохион байгуулахаар болсон.

 

Дахин санал хураалтыг орон даяар өнөөдөр 07.00-22.00 цагийн хооронд явуулна. Өглөөний 08.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо буюу сонгуулийн санал авах 1839 дугаар хэсэгт саналаа өгсөн иргэдэд бүртгэлийн хуудас олгохгүй байлаа.

 

Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулахад арим иргэн бүртгэлийн хуудсаа худалдаж байна гэсэн гомдлыг улс төрийн намын ажиглагчид Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан тул хоёр дахь санал хураалтаар бүртгэлийн хуудас олгохгүй байхаар шийдвэр гаргасан аж.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ