М.Энхболд: Урт сонгууль болж байна

УИХ-ын дарга, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд гэргийн хамт саналаа өглөө. Тэрбээр анхны санал хураалтад улаан өнгөтэй үндэсний хувцсаар гоёсон байсан бол өнөөдөр ажил хэрэгч хувцаслажээ. С аналаа өгсний дараа тэрбээр сонгогч олон хандаж, сонгуульдаа идэвхтэй оролцож, өнөөдөр энэ сонгуулийг өндөрлүүлэхийг хүслээ.
М.Энхболд: Би иргэнийхээ хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дахин санал хураалтад саналаа өгөөд явж байна. Энэ сонгууль удаан хугацаанд үргэлжилсэн урт сонгууль болж байна. Би эв нэгдлийг эрхэмлэдэг хүн. Би эв нэгдлийг эрх мэдэл, албан тушаалаас илүүд үздэг. Иргэдийг талцуулж, хувааж байгаа энэ сонгуулийг өндөрлөх шаардлагатай байна.
Монгол Улсын Үндсэн хуулинд заасны дагуу иргэн сонгох эрхээ эдлэх ёстой. Зарим улс төрийн хүчин иргэдийн сонгох эрхэнд нь халдах оролдлогыг хийж байна. Бас цагаан хуудсаар санал өг гэж сонгогчдын эрхэнд халдах зохимжгүй үйл явдал болж байна. Иргэд хуулиар олгогдсон эрхээ өөрийнхөө бодож байгаагаар эдлэх нь зүйтэй.
Мөн энэ сонгууль ирц бүрэн дүүрэн болж, өнөөдөр өндөрлөөсэй гэж хүсч байна. Зун эхэлсэн сонгууль намартаа золгож, сунжирч удаашрах нь зохимжгүй. Сонгуулиа сайхан өндөрлүүлэхийн тулд сонгогч олон маань идэвхтэй оролцоорой гэж уриалж байна.
Сайхан наадам болохын ерөөлийг дэвшүүлье.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ