Дахин санал хураалт дуусгавар боллоо

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өглөөний 07.00 цагаас эхэлж,  22.00 цагаар дуусгавар болж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нар өрсөлдөж байна.

 

Сонгогчид түүхэндээ анх удаа дахин санал хураалт өгч байгаагаараа энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль онцлог бөгөөд дахин санал хураалтад 7.2 сая төгрөг зарцуулж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны санал хураалтаар сонгогчдын ирц бүрдсэн хэдий ч нэр дэвшигчид олонхийн санал авч чадаагүйгээс ийнхүү дахин санал хураалт явагдсан билээ.

 

Сонгуульд нийт 1.9 сая сонгогч санал өгөх эрхтэй. Үүнээс гадаад дахь болон зөөврөөр саналаа өгөх сонгогчдын саналыг өмнө нь авсан байлаа. 17.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 38.44 хувьтай байсан. СЕХ сонгогчдын ирцийн талаар 23.00 цагт мэдээлэл хийх юм. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ