М.Энхболд 496840, Х.Баттулга 610541 санал авчээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн хороодоос санал хураалтын урьдчилсан дүн мэдээлэл СЕХ-нд бүрэн ирээд байна. Ховд аймгийн хэсгийн хорооны саналын дүн мэдээ дөнгөж сая ирснээр нийслэл, орон нутгийн сонгууль дүн мэдээ бүрдлээ. СЕХ сонгуулийн хэсгийн хороодоос ирүүлж байгаа дүнг мэдээг дэлгэцээр шууд дамжуулан үзүүлж байгаа юм. Өнөөдөр гадаад дахь сонгогчдын саналын дүн шуудангаар ирэх юм.
Орон нутаг, нийслэлийн сонгуулийн хороодоос ирүүлсэн урьдчилсан саналын дүнгээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 496840, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 610541 сонгогчийн санал авчээ. Нэр дэвшигч Х.Баттулга санал өгсөн нийт сонгогчдын 50.6 хувийн буюу олонхийн саналыг авсан байна. Тиймээс хуулийн дагуу АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцож болох юм.
СЕХ-ноос гадаад дахь сонгогчдын саналыг хүлээн авч, санал тоолох автомат машинд уншуулан, дүнг гаргаж, мөн Төв аймгийн сонгогчдын саналд хяналтын тооллого хийсний дараагаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг танилцуулахаа мэдэгдээд байгаа.
Гэвч цаг агаарын нөхцөлөөр хамаарч “Тurkish airlines” компанийн нислэг саатаж, орой 23.00 цагийн орчимд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буухаар хойшлогдсон гэх мэдээллийг СЕХ өглөө.
№ |
Аймаг, дүүрэг
Нэр дэвшигчид |
Урьдчилсан байдлаар сонгогчдын өгсөн санал /тоо/ |
|
|
МАН М.Энхболд |
АН Х.Баттулга |
|
||
1 |
Архангай |
15519 |
16763 |
|
2 |
Баян-Өлгий |
21306 |
16201 |
|
3 |
Баянхонгор |
11944 |
23025 |
|
4 |
Булган |
9360 |
11568 |
|
5 |
Говь-Алтай |
10793 |
9334 |
|
6 |
Говь-Сүмбэр |
3331 |
2764 |
|
7 |
Дорноговь |
12456 |
11657 |
|
8 |
Дорнод |
10271 |
13535 |
|
9 |
Дундговь |
6420 |
9243 |
|
10 |
Завхан |
13993 |
14632 |
|
11 |
Өвөрхангай |
20209 |
19001 |
|
12 |
Өмнөговь |
8412 |
10258 |
|
13 |
Сүхбаатар |
10860 |
11628 |
|
14 |
Сэлэнгэ |
20032 |
10381 |
|
15 |
Төв |
19192 |
14561 |
|
16 |
Увс |
17304 |
12172 |
|
17 |
Ховд |
14051 |
13135 |
|
18 |
Хөвсгөл |
21550 |
24135 |
|
19 |
Хэнтий |
9658 |
14452 |
|
20 |
Дархан-Уул |
16154 |
16496 |
|
21 |
Орхон |
12452 |
20042 |
|
22 |
Гадаад |
|
|
|
Дүүрэг |
|
|||
1 |
Багануур |
4791 |
5183 |
|
2 |
Багахангай |
1108 |
682 |
|
3 |
Налайх |
7068 |
6979 |
|
4 |
Хан-Уул |
23476 |
38047 |
|
5 |
Баянзүрх |
49030 |
75765 |
|
6 |
Сүхбаатар |
20717 |
32634 |
|
7 |
Чингэлтэй |
23382 |
34807 |
|
8 |
Баянгол |
29102 |
51596 |
|
9 |
Сонгинохайрхан |
50343 |
64272 |
|
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ