СЕХ-ноос Х.Баттулгыг УИХ-д өргөн мэдүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын эцсийн дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2017.07.09/ мэдээллээ. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга сонгогчдын олонхийн саналыг авч, ялалт байгуулжээ.
СЕХ-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх тухай тогтоол гаргасан байна. Анхан шатны сонгуулийг хоёр дахь шатны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн 1 сая 207 мянга 787 сонгогчийн олонхийн буюу 611.226 сонгогч буюу 50.61 хувийн санал авч, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга монгол улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоол гаргажээ.
СЕХ-ноос 10.00 цагт УИХ-д тогтоолоо өргөн мэдүүлэх аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ