В.Путин Х.Баттулгад баярын захидал илгээв

img

 

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга сонгогдлоо. Түүнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин баярын захидал илгээжээ.

 

ОХУ-ын төрийн тэргүүн захидалдаа:


“Эрхэм хүндэт ноён Халтмаагийн Баттулга танаа: Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тань чин сэтгэлээсээ халуун баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу. Хоёр орны хоорондын уламжлалт харилцаа нь найрсаг, сайн хөршийн илэрхийлэл юм.


Бид цаашид бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байна. Энэ нь Орос, Монгол хоёр орны иргэдийн хүсэл сонирхолтой уялдах нь эргэлзээгүй юм. Төрийн тэргүүний хариуцлагатай албанд тань чин зүрхнээсээ өндөр амжилт хүсч, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хүндэтгэсэн В.Путин" гэжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Агуу ард түмэн агуу удирдагчтай байх юм. Бид харин ......??????Бидэнд сайн тал асар их боловч засах саар зүйл мөн ч их байна даа. 1. Эх орон гэж хүн болгон цээжээ дэлддэг боловч яг эх орон эргэн тойрноо хайрлаж буй монгол хүн ховор байна.Монгол орноо,монгол хүнээ,монгол ахуйгаа,амьдарч буй орчноо,байгаль дэлхийгээ, үнэт зүйлээ бид хайрлаж чадаж байна уу?Монгол хүний хийсэн бүтээсэн болгоноо, бидэнд өгсөн ,үлдээсэн баялгаа, газар нутгаа хайрлаж буй хүн байна уу? Хэн мод зүлгээ хугалан,гишиглэж,нулиман бузарлаж байна? Хэн энд тэндгүй алт ухаж модоо огтолж,гол мөрнөө самарч байна?Хэн самар жимс түүх нэрээр байгалиа түйвээж байна? Хэн энд тэндгүй хог, үнсээ цацаж,хаалганаасаа цааш гарган овоолж байна? Хэн Хэн монгол хүнд монгол эх оронд өстэй юм шиг хуулийг үл тоон өөр хоорондоо өстөн дайсан мэт үзэлцэж байна. Хэн эргүү мулгуй хоосон амлалтанд хууртаж эх орноо самруулж байна? Хэн хувийн хэдэн төгрөгийн өрөө даруулчих санаатай атгаг санаатай хөгийн хогийн новшийг сонгож байна? Хэн ажил хийгээд амьдралаа босгохын оронд хоосон амлалтыг хүлээн эх орноо хүртэл худөалдахад бэлэн байна? Хэн ухаантай , ухамсартай ,боловсролтой ,төлөв түвшин иргэдээ үл ойлгон хөсөр хаяж байна. Хэн америкийн ардчилалыг монголд бас дахин коммунизм шиг ард түмэндээ тулгаж байна вэ? Хэн гадны луйварчинг өршөөн ,төр улсын хэрэгт ,бүтэцэд эрүүгийн этгээдүүдээр дүүргэв? Хэн оюу толгойгоо ашиггүйгээр худалдав? Бид зөвхөн монголчууд бид. Арчаагүй амьдралынхаа золиосонд эх орноо худалдсан томчууд,унхиагүй амьдралаа өөрөө өөд нь татахын оронд хоосон үгэнд хууртсан бэлэнчлэх сэтгэлгээтэй ард иргэд .Монголчууд бид сонгуулийн үеийн цөөн хэдэн төгрөг ,хоосон амлалтанд итгэсэн арчаагүй хөгийн хогийн мунхагууд болжээ. Бид ялсан гэсэн Монголчууд мхсээд л байвал бид улам бүр ялагдацгаахыг ухаарах иргэд ховор болжээ.
2018-03-20
Того:
Дипломат ёс зүйгээ мэддэг ажлын албатай бай л даа, бастэгээд зоригтой, шийдвэртэй,хурдтай, хийх гэсэн зүйлээ хэнээс ч айхгүй хийдэг бай л даа, үлбэгэр байж бодохгүйш дээ Ерөнхийлөгч өө!
2018-03-20
Того:
Дипломат ёс зүйгээ мэддэг ажлын албатай бай л даа, бас зоригтой.хурдтай,шийдвэртэй,хийх гэсэн юмаа хэл амнаас айхгүй өөртөө итгэлтэй хийдэг бай л даа, үлбэгэр байж болохгүйш дээ Ерөнхийлөгчөө!
2018-03-20
Хэхэ:
Хэн ч гарсан ингэдэг.пи ар аа зогсоо.монгрлчууд иэнэг биш
2017-07-10
Зочин:
Захидал ирсэн нь үнэн л байгаа даа, женкод итгэхэд бэрх шүү дээ. Яаж хөглөж баллаж галзуу мэт аашлах болоо. Тэргүүн болчоод эвлүүлэг гүтгэлгээ хийж болохгүйшдэ жинхэнэ монгол ах гуай!!!
2017-07-10
Зочин:
TOVIIG SAHIH AJLIIG ELBEGEE TOHIRCH CHADSAN TOVIIG SAHIHAD AILTGUI BOLSOON
2017-07-09
Баатаржав:
ОХу-ын толгойлогч нар дандаа худлаа ярьдаг гэдэгийг мартаж болохгүй. Хэрвээ чин сэтгэлээсээ хэлж байгаа бол манай улсын бараа бүтээгдэхүүнд оногдуулсан татвараа хуцалгүй боль гэж хэлэх хэрэгтэй. 2- рт Туваг, Цэдэнбал. Гуайн нутгийг буцааж өг гэж хэлье, цаашлаад Буриад Монгол орох байх
2017-07-09