Би иргэдтэй хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Төрийн ордны Их танхимд боллоо.  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга тангараг өргөх ёслолдоо хөх цэнхэр дээл, хар шляп өмссөн байлаа. Х.Баттулга  Монгол Улсын тусгаар тогтнол,  үндэсний  аюулгүй байдал, эв нэгдлийг ханган, Төрийн тэргүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглав. Үүний дараагаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгад төрийн тамгыг шилжүүлэн өглөө.

 

Шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгад ард түмний төлөөлөл “Төр түмний төлөө зүтгэсэн сайн Ерөнхийлөгч  болоорой хэмээн үг хэлсний дараагаар Ерөнхийлөгч Х.Баттулгын ээж алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүг хүүдээ өргөсөн юм.  Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ:

-Монголчууд аа,  элэг нэгт ахан дүүс ээ, 


УИХ-ын Эрхэм гишүүд ээ,    


Хүндэт зочид, хатагтай ноёд оо,   

 

Миний бие иргэдийнхээ итгэлийг хүлээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  тангараг  өргөлөө. Энэ бол иргэд, сонгогчдоос надад хүлээлгэж буй их итгэл найдвар, өндөр хариуцлага бөгөөд би Ерөнхийлөгчийн албыг өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны нандин хэлхээ, ард түмнийхээ төлөө сэтгэл оюунаа дайчлан чин шударгаар зүтгэх дуудлага хэмээн хүлээн авч байна.        

 

Итгэл өгч, найдан дэмжиж, Монгол Улсаа хөгжүүлэн дэвжээх мөрийн хөтөлбөрийг минь дэмжсэн нийт иргэддээ халуун талархал илэрхийлье.

 

Мөн хамтран өрсөлдөж, Монгол Улс дахь ардчилсан сонголтыг хүлээн зөвшөөрсөн өрсөлдөгчдөдөө Монголын төлөөх цаашдынх нь үйл хэрэгт амжилт хүсье.

 

Мөн энэ мөчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёронтоо сонгогдож ажилласан Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчийн цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүсье.

 

Өнөөдөр Монголын ард түмэнд олон төрлийн хүлээлт байна. Шийдлээ хүлээсэн олон сорилтууд ар араасаа бодлого нэхэж, хамтын ажиллагаа, хөдөлмөр зүтгэл, эх оронч сэтгэл шаардаж байна.  Олон түмний хүлээлт бол хийх ажлын минь замын зураг болж, түүнийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь надад оногдсон үүрэг гэж ойлгож байна.

 

Миний бие, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар Та бүхнийхээ итгэл дэмжлэгээр сонгогдож, дөнгөж сая Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу тангаргаа өргөлөө. Та бүхнийхээ өндөр итгэлийг би, шаргуу зүтгэлээр хариулан ажиллахаа энд дахин тангараглаж байна.

 

Их хурлын Эрхэм гишүүдээ,

 

Та биднийг хойшлуулшгүй шийдэх ёстой ажлууд шилээ даран хүлээж байна. Би нэн тэргүүнд иргэдээ ядуурлаас гаргах, ажилгүйдлийг арилгахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Өнөөдөр ядуурал, ажилгүйдэл нь ноцтой хэмжээнд ирж, Үндэсний “аюултай” байдалд хүрчихээд байгаад би онцгой анхаарч бүх боломж, бололцоог үүнд чиглүүлэн, төвлөрч ажиллах болно.

 

Энэ зорилгын төлөө Засгийн газар, УИХ-тай хамтарч, нэгэн хүчээр үр дүнд хүрэхийг зорих болно гэдгээ та бүхэнд дуулгая. Хамтын хүч ямагт амжилт авчирдаг. Та бүхний зөв шийдвэр, зөв бодлого бүрийг би дэмжин ажиллах болно. Ард түмний эрх ашгийг огоорсон, дутуу дулимаг боловсруулсан бодлого, шийдвэр, хууль тогтоомж гаргаваас засах, залруулахын төлөө шаардаж, шүүмжлэх болно.

Монголчууд аа, Ахан дүүс ээ,

 

Би иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна. 

 

Монгол Улс богино хугацаанд эдийн засгийн бодит өсөлтийг бий болгосон, дэлхийд нэртэй, дотоодын үйлдвэрлэл хөгжсөн, иргэдийн маань бүтээмж нэмэгдсэн улс орныг иргэдийнхээ оролцоотой цогцлоож чадна гэдэгт итгэл төгс байна.

 

Миний бие ажлын зарчимдаа дараах зүйлийг дэмжихгүй гэдгээ энд бас онцлон хэлье.

 

Хууль ёсыг уландаа гишгэсэн, хуйвалдаанч түшмэдийн бодлогыг дэмжихгүй. Тэдний бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно. Төрийн албыг наймаалдаг, аливаа төрлийн гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ.

 

Иргэдээ ядууруулж, цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна.  Хүний эрхийг хөсөрдүүлдэг, иргэдээ ялгаварладаг харгис жишгийг халах болно.

 

-Би эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна.

-Би эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Ерөнхийлөгч байна.

-Би эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Ерөнхийлөгч байна.

-Би экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Ерөнхийлөгч байна.

 

Би экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Ерөнхийлөгч байна.

 

Энэ цагаас эхлэн Монгол Улсаа бүтээгч орон, үйлдвэрлэгч улс, хамтрагч үндэстэн байлгахын төлөө, ажилдаа шуурхайлан орно оо.  Мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-тай найрамдалт сайн хөршийн харилцаагаа бүх талбарт тэлж, гуравдагч хөршийн бодлого дээр онцгой анхаарал хандуулна.

 

Монголын маргаашийг, эх орныхоо хөгжлийн замыг алс харж чаддаг, түүний төлөө сайн үйлсийг дэлгэрүүлдэг, хамтарч чаддаг Ерөнхийлөгч байна.

 

Мөнх тэнгэр биднийг ивээг, сайн бүхэн дэвжин дэлгэрэх болтугай.

 

Дээдсийн хийморь сүлд биднийг уриалан дуудаг, Монгол Улс хөгжин бадартугай ! " гэлээ.   

 

Ийнхүү шинэ Ерөнхийлөгч ард түмэндээ хандан үг хэлсний дараагаар УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг хааж байгааг хэлж, төр, түмнээрээ сайхан наадахыг ерөөлөө. 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хүсээгүй хүүхэд шиг ерөнхийлөгчтэй болвоо хөөрхий. Хүсээ нь үгүй ерөнхийлөгчөө гэж.
2017-07-11
Amgalan:
Hamgiin ehnii ajil bol mongoliig gutaasaan elchin saiduudiig tattatahaas ehlne
2017-07-11
kkk:
jenkoo hussen huseegui tuuhen hun bolloo doo
2017-07-11
зочин:
Баттулга Eрөнхийлөгч дөө Баяр хүргэe. Эрхэм Eрөнхийлөгч Та ямагт хамгийн түрүүнд өөрийн Дэмжиж Сонголтоо өгсөн Жирийн Ард Иргэдийнхээ Эрх Ашгийг дээдлэж , ажиллаарай , Орон нутгийн Срнгуулиар МАН-д Иргэд олон түмэн ямар их итгэл үзүүлж ОЛОНХИ болгов, МАН-ынхан өөрсдөө даана ч Амласан амлалтандаа хүрэлгүй харин ч бүүр Олон түмнийхээ эсрэг хатуу бодлого явуулж Сонгогчидынхоо Итгэлийг алдсан шүү дээ, Саяын Сонгуулиар ЭНЭ НОЁН ЯАЖ УГТАНА, БИД ТЭГЖ ХАРИУ БАРИНА , гэдэг л болоод өнгөрлөө шүү дээ, МАН-ынхан цаашдаа Жирийн иргэдийнхээ Эрх ашгийг Дээдлэж , Ард түмэн олуулаа юм шүү гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй ,
2017-07-10
BOOCOOGOO AVLAA BI.:
BAYR HURGIE. UNEHEER MONGOL YLJEE. BAHARHAL BOLSON .ZALUUS TUVSHINBAYR BADAMSAMBUU.MUNHBAYSGALAN .JAVHLAN .GEH MET ZALUUSAI BAIHAD UUR HEN HERGTEI VE....
2017-07-10
Зочин:
Бид сонгосон бид итгэж дэмжиж тулж. тушиж ажиллаж. амьдрах хэрэгтэй.
2017-07-10
иргэн:
Монгол Улсын Ерөнхийлөгч Танд ажлын амжилт хүсье.
2017-07-10
Зочин:
Ок
2017-07-10
их:
тунхаг яахавдээ ямар арга замаар яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь сонин байна өөртөө таалагдаагүй болгоны намнахад их хүч очлоодоо өмнө нь ганц камертай ард түмнийг бослого тэмцэлд хүргэж чадах хэмжээнд аваачиж байсан хүн одо атг зэвсэгт хүчин шүүх
2017-07-10
Conspiracy:
Ardchlaliin hucheer gadaad dotood zah zeel neegdej ardchilaliin hucheer biirj deer uent tsaas ariljaaldag bolson shuu amjilt
2017-07-10
MGL:
Ene door nuhur haana yavnaa chi Ub -n hoiguur ger horoolloor yavaad neg uzeerei tegeed yduurliin tuvshin yamar baigaag uuruu oilgoh baih
2017-07-10
Зочин:
Ямарч байсан Монголын ард түмний дэмжсэн төрийн тэргүүн. Монгол ёс жудгаа дээдэлж төрийн тэргүүнээ хүндэтгэх хэрэгтэй. Амжилт хүсье.
2017-07-10
Зочин:
Ок
zochin:
Elbegee sain ajillasan bvh hvnd taalagdah esgvi sain saihniig hvsie
2017-07-10
Zochin:
Hereg n shalgagdaj baihad tumen olniig hudlaa senhruulj garlaa!Solongosiin erenhiilugch shig udahgui ogtsroh estoi uul n Mongold huuliig haray!
2017-07-10
Zochin:
Neg togrogiin jiliin tsalingtai erongkhilegch bolj delkhii dakhiind ulger duuraal uzuuleerei.
2017-07-10
Amjilt:
Elbegee shig hudlaa yaridaggui. Naad helsen ugendee ezen bolson Erenhiilugch bolohiig eruue.
2017-07-10
Д:
Монгол улсын ерөнхийлөгч - Ядуурлын түвшин үндэсний аюултай байдалд байна гэлээ. Ямар хэмжүүрээр үнэлээд тэгж дүгнэвээ?
2017-07-10
Зочин:
Bayar hurgii, Mongol Ulsiin shine erunhiilugchduu.
2017-07-10