Маргааш шилдэг 8 харваач тодорно

img

Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваа хоёр дахь өдрөө сурын талбайд үргэлжлэв.  Энэ жил үндэсний сурын харваанд нийт 540 харваач оролцож байгаагаас 240 нь цол зэрэггүй, шинэ залуу харваачид юм.  Нийт  40 сум тавьж цэц мэргэнээ сорьдог.  Сурын харваанд шинэ хүмүүс хүч сорьж нийт 40 сум тавихаас 38-ыг нь онож байгаа талаар Сурын харвааны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүрэлбаатар онцолж байлаа. Өнөөдрийн тухайд үндэсний сурвын харваанд  20 сумыг тавьж, урьдчилсан дүн гаргажээ.  

 

Одоогоор харваачид эхний 20 сумыг тавьсанаас эрчүүдээс даян мэргэн Ц.Баасанхүү, спортын мастер С.Бумцэнд, Ж.Насанбат, залуу харваач Д.Отгонхүү, эмэгтэйчүүдээс улсын мэргэн Б.Пунсалдулам, гоц мэргэн И.Цэцэгмаа нар оноогоо бүрэн авчээ.

 

Харваачид дунд улсын дархан мэргэн 4, даяар дуурсах мэргэн 2, даян мэргэн 4, улсын мэргэн 17, хүндэт мэргэн 6, гарамгай харваач 7, гоц харваач 15 багтжээ.

 

Хамгийн өндөр оноотой шилдэг найман харваачийг  маргааш тодруулна.  Үндэсний сурын харвааны түрүү тодруулах шилдэг найман харваачийн шигшээ харваа маргааш 13.00-14.00 цагийн хооронд Сурын талбайд болох юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ