Хэнэггүй үйлдлээс ассан хээрийн түймэр байгалийг ч, улсыг ч хохироож байна

img

 

Зуны дэлгэр цаг хэдий ч  их хот хоолой хорсгосон гашуун утаатай өглөөг угтаж байна.  Тодруулбал, түймрийн утаа хотыг бүрхэж байна.  Энэ зун хэт халалттай, наадмын өдрүүдэд бороо хургүй, +36 хүртэл хэм халсан. Тиймээс улсын хэмжээнд  хуурайшилт ихтэй байгаа.

 

ОБЕГ-ын  албаныхны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 21 түймэр асч байна.  Үүнээс  түймрийн 16 голомтод ОБЕГ-ын болон орон нутгийн нийт 700 гаруй албан хаагч, 30 машин техник ажиллаж байгаа юм.  Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, мөн Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумаас гадна Төв аймгийн Батсүмбэр суманд хамгийн олон буюу таван түймэр асч байна.  Нийт түймрийн 70-80 хувь нь хүний хүчин зүйлээс, аялал зугаалгаар яваа иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гарчээ.

 

Энэ  үед амралт,  зугаалгад гэр бүл, найз нөхдөөрөө байгалийн сайханд гарч, аялж байгаа иргэдийн санамсар, болгоомжгүй, хэнэггүй  зангаас үйлдсэн тамхины цог, түлсэн галын унтраагаагүй үлдээс эн цурам ийнхүү түймэр дэгдээлээ.

 

Тиймээс эхний ээлжинд Ерөнхий сайд захирам гаргаж, ногоон бүсэд аялал зугаалга хийхийг түр хугацаагаар хориглоод байна.

 

Түймэр гарсантай холбогдуулан олон нийт сайн дураараа нэгдэж, хандив цуглуулж, түймэр унтраах ажилд гар бие оролцохоо мэдэгдэн, холбогдох байгууллагад хандсан. Харин ОБЕГ-ын зүгээс иргэдийнхээ амь насыг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор түймрийн голомтод очихыг хориглож, онцгой байдлын албан хаагчдад туслахыг зөвшөөрсөн юм.

 

Эдүгээ түймэр гарч байгаа газарт сайн дурын 150 гаруй хүн очиж, онцгой байдлын албан хаагчдад хандивын хоол хүнс, хувцас хүргэж, тэдэнд тусалж байна.

 

Мэргэжлийн байгууллагынхан түймрийг унтрааж чадна гэдгээ мэдэгдэж, УЦУГ-ынхан түймэр асч байгаа бүс нутгуудад энэ сарын 17-19-нд борооны үүл хуримтлагдах ба зориудаар хур тунадас оруулах бололцоотой гэдгээ мэдэгдэн, иргэдийг тайван хүлээцтэй байхыг анхааруулж байна.

 

Сайн дураараа хандив өргөж байгаа олон нийтэд хандсан ОБЕГ-аас хүлээн авагч Онцгой байдлын ерөнхий газар,  нэмэлт санхүүжилт нэрээр ТӨРИЙН САНГИЙН 100900031405 ТООТ дансандхандивыг хүлээн авахаар боллоо.

 

Ийнхүү түймрийг унтраах ажилд мэргэжлийн байгууллагаас гадна, олон нийт санаа тавьж, хүч нэмэн ажиллаж байна. Ер нь хуурайшилттай жилүүдэд  түймэр дэгдэж, онцгойгийнхныг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулсаар ирсэн. Харин цахим сүлжээ дэлгэрснээс хойш иргэд мэдээллийг шуурхай авч, сайн дурын хөдөлгөөн өрнүүлэх нь ихэссэн билээ.  Түймэр унтраахад оролцохоор сэтгэл гаргаж байгаа иргэдийг буруутгах аргагүй. Гэхдээ нөгөө талдаа наанадаж байгаль орчинд цаашлаад хүний амь насанд ч хүрч болох  эрсдэлтэй  түймэр хүний болгоомжгүй үйлдлээс гарсан. Тиймээс аялал, зугаалгаар явж байгаа хүмүүс байгальд элдэв хог хаяж, гал тавихгүй байвал энэ нь иргэний үүргээ биелүүлж, өөрт болоод бусдадаа хохирол учруулахгүй бие зөв авч яваа үйлдэл.  Онцгой байдлын хурандаа Ууганбаяр “Иргэд амь насаа хамгаалаад явж байгаа нь онцгой байдлын албан хаагдчдад үзүүлж байгаа том дэмжлэг” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна лээ. Хэн нэгний хэнэггүй, хайнга үйлдлээс гарсан хээрийн түймэр байгалийг ч,  улсыг ч хохироож байна. 

 

Байгальдаа биеэ болоод үйлдлээ зөв авч явцгаая, иргэд ээ. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Аялал зугаалж байгаа хүмүүс гал, түүдэг асааж байгаа бол бүрэн унтрааж явах хэрэгтэй байна. Хар амиа бодсон хэдхэн арчаагүй хүнэнцэрүүдээс болж улс орон, байгаль, эх орноо үгүй хийж байна.
2017-07-17
Зочин:
Uvul ch ytaatai zyn ch ytaatai Arai dendvv uyma tvimer tavij baigaa hvmvvsiig hatyy tsaazal
2017-07-17
Зочин:
Eh ornoo shataaj baigaa hylgaich eh ornoosoo yrvasan hvntei adil hor yrshig mash ih tsaazal baigali hamgaalagchid ih myy ajillaj bna
2017-07-17
Бат:
Галаа унтраалгүй явсан гэхээсээ илүү архи, дарс, ундаа, бусад шилтэй бүтээгдэхүүний шилийг орхисноос нарны халуун илчинд шил томруулдаг шил болон гал үүсгэж байгааг анхаарч, ХЭРЭГЛЭСЭН ШИЛЭЭ ЦУГЛУУЛЖ ЗОРИУЛАЛТЫН ГАЗАРТ ХАЯЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
2017-07-16
Зочин:
Энэ түймэр тавьсан хүмүүст үйлчилдэг хариуцлагыг чангатгаж хариуцлага тооцохгүй бол эх орноо түймэрдэж дууслаа.
2017-07-16
Zochin:
Demii tenesen heneggui humuusiin gai nugel mongol orniig shataaj duusgalaa.haraa hyanaltaa changaruulaachei.hatuu arga hemjee torguuli taviachei.
2017-07-16
Зочин:
хэнэггүй гэж бараг зөвтгөж бичээд байгаа юм уу хайшаа юмб ? хэнэггүй биш тэнэг мулгуу эргүү балай амьтад нь олон хоногоор амарч байгаа нь гэж хөдөөгүүр тэнэж галаа унтраалгүй хаясанаас болж л ийм улс даяараа түймэрт автах шахсан гамшиг үүсэж бна шүү дээ
2017-07-16
Зочин:
наадам гэж ингэж үргэлжилсэн олон хоногоор амраадгаас чинь болоод л хөлдүү толгойнууд нь хөдөөгүүр нэг тэнэцгээгээд , архидаж балайрцгаагаад түлсэн галаа унтраахгүй хаяж байгаа шүү дээ
2017-07-16
Saruul:
Yaraltai arga khemjee avaachee!!!
2017-07-16
jak:
sain bna uu bi buh hiniig anhaarlaa end tubluruuleh estoi gej bodoj bna.ali 1 uls orond gaimshig tohioldohod ard tumen ni zasg tur ni erunhiilegch ni hamt baij gaimshgiig dabdag yum bilee.bidend erhem garsan buusan ursuldsun hvmuus ta buhend unuudur chiglel chigleliin ajil gej baihgui shuu MONGOL ulsad mini 20 20 20 tuimer asaj bna TA buhniig EH ORON EZEH CHINGES duudaj bna
2017-07-16
h:
uul huleej suuhad chini shataad duusah nee tsergyydee yavuulaash eee
2017-07-16