Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа Төрийн ордноос биш түймэртэй ойгоос эхэллээ

img

  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ой хээрийн түймэр газар авсанд анхаарлаа хандуулж, өчигдөр Ерөнхий сайдтай утсаар холбогдож үүрэг чиглэл өгсөн бол өнөөдөр өөрийн биеэр Төв аймгийн Батсүмбэр сумын ойн түймэртэй бүс нутагт ажиллалаа. Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд тангараг өргөсний дараагийн анхны ажлын өдөр юм. Түүний ажил ийнхүү Төрийн ордноос биш түймэртэй бүс нутгаас эхэлж байна.

 

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 22 түймэр асч байгаагийн нэгийг л цуравд оруулж чадсан байна. Хуурайшилт асар ихтэй байгаа энэ үед иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн ийнхүү түймэр олноор гарч байгааг холбогдох албаныхан анхааруулсаар байгаа юм. Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий аймгийн нутагт асч буй 22 түймрийг унтраахаар Онцгой байдлын 700 гаруй албан хаагч ажиллаж байгаа, техник хэрэгсэл болон хүн хүч дутагдаж ажил зогссон юм байхгүй хэмээн Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид танилцууллаа.

 

Харин хүн хүрч очих болох ч унаа машин хүрэх боломжгүй уулын орой дахь галыг унтраахын тулд усны цистерн ойртуулж зогсоож, хувингаар ус зөөх гэх мэт арга хэрэглэх талаар холбогдох албаны хүмүүс мөн ярилаа. Ерөнхийлөгч Х.Баттулга түймрийг яаралтай унтаахын тулд хэчнээн тооны ямар техник, нэмэлт хүч хүч хэрэгтэй байгаа талаархи мэдээллийг яаралтай тодорхой болгохыг үүрэг болголоо. Мөн олон тооны иргэд, аж ахуйн нэгжүүд түймрийн гамшгийг даван туулахад туслах хүсэлтэй байгаа ч хаана хэнд хандахаа мэдэхгүй байгааг Ерөнхийлөгч сануулж, яаралтай тусгай утас ажиллуулах, зохион байгуулалтанд оруулж олны хүч дэмжлэг авах талаар ч санууллаа.

 

Түймрийн голомтод ажиллаж байгаа Монгол Улсын  Ерөнхийлөгч Х.Баттулга:

 

-Нийт гарч байгаа гал түймрийн 70 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаа, болгоомж сэрэмжгүй үйлдлээс болж байна. Наадмын үед аялал зугаалгаар явж байгаа иргэдийн хоол хийх гэж асаасан гал, тамхины иш, мөн хээр хөдөө хаясан архины шилнээс ч үүдэн гал гарч байгаа. Тийм учраас иргэддээ хандаж хуурайшилт асар их байгаа энэ үед ой хээр, ууланд гарч аялж зугаалахаас татгалзах, анхаарал болгоомжтой байхыг зориуд анхааруулъя. Хэдийгээр түймрийг цурамд оруулсан ч жаахан салхилвал түймэр дахиж дэгдээд байна. Тийм болохоор  хүч нэмэгдүүлж, Батлан хамгаалахынхныг татаж оруулж болно, хууль нь гарсан байгаа. Маш олон хүмүүс компаниуд тусалъя гэж байна. Сайн дурынхныг тухайн тухайн орон нутагт нь яаралтай зохион байгуулалтад оруулах хэрэгтэй байна хэмээлээ.

 

Ерөнхийлөгч Х.Баттулгыг Батсүмбэр сумаас хойш 20 км-т ойн түймэртэй бүст ажиллах үед бороо орж эхэлсэн юм. 

 



 

 

Эх сурвалж:President.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
чукча царайлсан хулгайч
2017-07-17
Зочин:
хулгайч хулгай хийх арга л .....
2017-07-17
Зочин:
Энэ бол ерөнхийлөгчийн ажил биш. Шадар сайдын ажил. АН ын Монголыг самарсан мөнгөөр тэр ус цацдаг онгоц хэдэн мянгыг авах боломж байсан.
2017-07-17
Монгол:
Бид буруу хүнээ сонгожээ. Тэнгэр таалахгүй байна. Ганбааг луйвардсан муухай сонгууль болсон.
2017-07-17
Зочин:
Ерөнхийлөгч байх газраа л бай тийш очиж өчнөөн хүн дагуулж салбаганах зардлаа унтрааж буй хүмүүсд гаргаа тусгай чиг үүргийн хүмүүс нь ажиллаж байхад гүйх нохойд баах нохой саад гэж түймрээр хүртэл улс төр хийхээ боль тийм зөв харагдахгүй л байна
2017-07-17
mgl:
gal ryy guigeed ajil bish l de, zasgiin gazar ongots buteenguud uuruu hiisen bolgood myyhai shuu
2017-07-17
Зочин:
Hangai delhii min shataj baihad Setgel zutgeliig Zasgiin gazraas n iluu gargaj Ajiliig n hiij baigaad Bayarlalaa Tsnd amjilt husie
2017-07-17
zochin:
Humuusch bas zarim ni teneg l yum gehdee hun hunii bodol tuund haldah erh baihgui. Eh oron shataj baihad golomt deer ni uuriin bier ochij uzeh ni zuin hereg gej bi bodoj bn
2017-07-17
Зочин:
Ерөнхийлөгч маань бас онцгой байдлын үед өмсдөг хувцасыг өмсвөл ямар вэ, гэрээсээ хөөгдсөн хүн шиг хальт мулт хувцасласан шинжтэй онцгүй харагдаж бн. Гадны өндөр хөгжилтэй оронд томчууд нь ийм газраа очихдоо хуралдахдаа дандаа бүгд ижил онцгойгийн юм шиг хувцас өмссөн бдаг
2017-07-17
Зочин:
Баттулгыг очихоор бороо орсынмуу тэнэгтээч. Аль өчигдөр уржигдар яригдаад өнөөдөр үүл буудаж бороо орууллаа. Энэ шоудаж дуусахгүй ерөнхийлөгч очлоо гээд гал унтраалцах биш бөөн зардал. Хүрэлсүх эрдэнэбат ерөнхий сайд 2 тэртээ тэргүй явж зохицуулж бгаа. Одоо 4 жил бүр лай болохын бнлда бааж шээхээ багасгалаа гэх нь холгүй мэдээ тавиад хэ хэ хэ
2017-07-17
Зочин:
энэ муу эргүү мал чинь төрийн ордонд очоод тангараг энэ тэр өргөөд тамга энэ тэрээ аваад тамгын даргаараа эргүү малын нэг бэлтрэг Энхболдыг томилоод басйан биз дээ лалар женкогийн дууч шувуухай нар аа. ард түмэн та нар эргүү биш шшүүү
2017-07-16
Зочин:
сонгууль дууссан шоудаа боль еереенеесее ажилаа хий удирд чиглэл ег ажлаа хийж буй хумууст энэ чинь садаа болдогийн херенге урэгддэгийн еер шиг чинь нэг туймэрийн цаг байдалта танилцаж явдаг еренхийлегч гэж байхгуй уунийг ажлаа мэдэхгуй бна гэж узэн Наанаа ажиллаж буй байдлын талаар холбогдох удирдлагаас нь илтгэлээ ав шийдвэрээ гарга Наад хурэлсух чинь бас л шоудаж яваа хун
2017-07-16
zochin:
yag inged haana hamgiin shiideh yostoi ajiluudiig hiiged baih yostoi ....huvtsas yamar hamaatai ym be ...gadaadad yavahdaa l ulsiin nuur tsarai gej anhaarah htei .....ard tumnii dund bol uureg iluu huleesen jiriin alban haagch baih shuu
2017-07-16
zochin:
naad malgai tolgoigoo haraach erunhiilugch bj huvtsasandaa anhaaraach engiin humuuseesch muuhai haragdaj bna
2017-07-16
z:
darga nar ochij gal untraah bish esgii hiih gazar nohoi hereggui gej baga ch gesen tatvar tulugchiin mungu ursen teneguud
2017-07-16
z:
battulga buun zardai bolj ochsonoos gal untraah humuus ochson ni deer bishuu
2017-07-16
irgen:
huvitai hyn hurtai gej yadaj boroo orj eheldeg saihan zon bilegtei um boljee, sain baina
2017-07-16
Haha:
End bhaar bichig nom oilgohgui naanaa bj bai mydakaa
2017-07-16
Зочин:
Galaa untraah ni untraa mungu urj zolbin teneed heden teneg darga nar
2017-07-16
kkk:
ene hog ochihgvi gd yadgiim bee myyy gulug
2017-07-16