Ерөнхийлөгч “Өвлийн ордон”-д амьдарна

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр Халтмаагийн Баттулга сонгогдож энэ сарын 10-нд тангарагаа өргөсөн.
Олон нийтийн цахим сүлжээгээр түүнийг Их тэнгэр цогцолборт амьдрахгүй шийдвэр гаргасан талаар мэдээлэл тархсан. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга хуучнаар “Өвлийн ордон” буюу “Маршал харш”-д амьдрахаар болжээ.
Ерөнхийлөгчийн амьдрах өвлийн ордон буюу "Маршал харш"-ыг 1947 онд Маршал Х.Чойбалсанд зориулан барьсан гэдэг. Тус барилга Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн зүүн талд байрладаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ