ҮТЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчийг томиллоо

img

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Үндэсний татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Занданбатыг томиллоо.

 

Д.Занданбат өмнө нь Үндэсний татварын ерөнхий газар, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс зэрэг газарт удирдах албан тушаал хашиж байсан, салбартаа олон жил ажиллаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Эрдэнэбатад хандаж хэлье:
Албан тушаал дамлаж зардагаа болимоор байна.
2017-07-19
арай үгүй байлгүй дээ:
Заяабал илүү шүү. Б.Занданбат нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа сүүлийн хоёр жилийн хугацаанд 1 тэрбум 418 сая төгрөгөөр өөрийгөө шагнасан эрхэм хэмээн хэвлэлүүд бичиж байна. Яагаав нэг хэсэг татварын хэлтсүүд татварын төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ нэрээр өөрсдийгөө шагнаж урамшуулдаг тухай мэдээллүүд гараад байсан. Нийслэлийн татварын газар л гэхэд 771 сая төгрөг, Баянгол дүүргийн татварын хэлтэс 1,1 тэрбум төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэс 1,4 тэрбум, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс 1,3 тэрбум, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 2,6 тэрбум төгрөгийг урамшуулал авсныг мэргэжлийн хяналтын газраас шалгалтаар тогтоож, шуугиан болгоогүй юу
2017-07-19
EE XAIRXAAN:
ZAYABAL NI 100 XYBI ILVV L DEE
2017-07-19