Нийтийн бие засах газрын цэвэрлэгээ муу гэсэн гомдол иржээ
Үндэсний их баяр наадмын үеэр МХЕГ-ын байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Баяр наадмын үеэр Хүй долоо худгийн ажлын хэсэгт нийтийн бие засах газрын эргэн тойронд хогтой, цэвэрлэгээ халдваргүйтгэл муу байна гэсэн гомдол иржээ.
Энэ дагуу Монгол наадам цогцолборт холбогдож нийтийн бие засах газрын цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах талаар шаардлага тавьсан байна. Мөн халдваргүйтгэлийг тогтмол хийж байх талаар зөвлөгөө өгч, эргэн тойрны хогийг цэвэрлүүлжээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ