Жаазтай хөргөө бэлэглэж, жимс амталсан завсарлагааны зугаатай өдрүүд

img

 

УИХ-ын хаврын чуулган завсарлагаар гишүүд тус тусын ажлаа хийж явна. УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан  Төрийн ордонд олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулах сургагч багш бэлтгэх сургалт явууллаа.  Хэдийгээр чуулган завсарласан ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхний хувьд  хуулийн төслөөс толгой өндийх завгүй ажиллах үе.  Учир нь олон нийтийн хэлэлцүүлэг ирэх есдүгээр сард дуусч, намрын чуулганы эхэнд  хэлэлцүүлгээс гарсан дүгнэлт, зөвлөмжийг УИХ-д танилцуулах үүрэгтэй. 

 

Мөн зарим гишүүд тойрогтоо ажиллахын зэрэгцээ тулгамдсан асуудлыг шийдэж байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өөрийн сонгогдсон тойргийн өрхийн эмнэлэгт нэн шаардлагатай байсан автомашин хүлээлгэн өгсөн бол түймэр  ОБЕГ-т  гишүүн М.Оюунчимэг, Г.Тэмүүлэн нар хандив өглөө.  Гишүү С.Жавхлан түймэр унтраахад гар бие оролцох саналаа ОБЕГ-т хүргүүлсэн ч хүн хүч хангалттай  байгаа гэсэн хариу авсан байна лээ. Гэхдээ эрхэм  гишүүд бүгд  ажил хэрэгч төрхөөрөө олон нийтэд мэдээлэгдсэнгүй. 

 

Ер нь гишүүд хавар, намрын чуулганы завсарлагаар баталсан хуулиа олон нийтэд сурталчлах, ирэх чуулганаар хэлэлцэх хууль тогтоолын төслийг бэлтгэх гээд ажил ихтэй байдаг. Мэдээж хүн л болсон хойно завсар зайнд нь бие амрааж, эмчлүүлж, байгалийн сайханд гарч тархи амраах гээд алжаал тайлах мөч байлгүй яах вэ.

 

Зарим нь завсарлагааны үеэрээ ч олны шүүмжлэлд  өртөж байна. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой  хаврын чуулган түр  завсарлахтай зэрэгцэн УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон.   УИХ-ын гишүүн Д.Гантулгын  Төрийн ордонд чуулганы танхимын өмнө өөрийнх нь хийсэн тайлбараас  дээрх хэрэг огт ор үндэслэлгүй зүйл бус, “хэргийн эзэн” үйл явдалд байлцсан нь олон нийтэд тодорхой болсон.  Үүсээд байгаа асуудалтай  холбоотойгоор гишүүн Д.Гантулгыг татах асуудал зэрэгцэн өрнөж, гишүүнээс нь татуулахыг эрмэлзэгчдийн загатнасан газар маажина гэгч болж байна. Хэрвээ Хэнтийн тойргийнхон  сонгогчид сонгосон төрийн түшээгээ татвал, тэнд нөхөн сонгууль явагдана.  Энэ хэрэг намжаагүй, олон нийт асуудал хэрхэн өрнөхийг тандсан  хэвээр байна.  Ямартай ч гишүүн Д.Гантулга  өөрийн эрхэлсэн ажлын хүрээнд төрийн бус байгууллагаас цугларсан  хоёр сая төгрөгийн хандивыг эд зүйлийн хамт ОБЕГ-т хүлээлгэн өгнө лээ.

 

Орон нутгаас нэр дэвшсэн гишүүдийн хувьд тойрогтоо ажиллаж яваа бололтой.   Өмнөговиос сонгогдсон хоёр гишүүн тун барцадтай байна.  Хаврын  чуулганы хугацаанд эрхэм гишүүн Н.Амарзаяа байнгын хорооны хуралдааны үеэр бохь зажилж, хэлэлцэж байгаа асуудалд хайнга хандан, хэнэггүйхэн суусан бичлэг түгэж, “бохь” хоч зүүсэн. Улсын хэмжээнд 21 түймэр асч, онцгойгийнхон өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ард иргэд сайн дураараа түймэр унтраахаар нэгдсэн өдрүүдэд Н.Амарзаяа гишүүн нутагтаа жимс амтсан шигээ явсан нь олны шүүмжлэлд өртсөн. Учир нь тэрбээр нутагтаа  амарч хармаг  жимсний амт ванлий байгааг дурдаж, зургаа фэйсбүүк хуудсандаа тавьсан нь олны зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэж, шүүмжлүүлээд авсан.  Ер нь зарим шинэ гишүүдэд мэдрэмж хэрэгтэй байна.

 

Дөнгөж саяхан гишүүн Л.Энхболдын өөрийн хөргийг жаазлан залууст бэлэглэж байгаа зураг олон нийтийн сүлжээнд дуулиан тарилаа. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулиар Өмнөговь аймгаас сонгогдсон.  Хаврын чуулган завсарласан энэ өдрүүдэд тойрогтоо очиж наадамлахын зэрэгцээ  зарим залууст дургсалын зүйл гардуулсан бололтой. Ямартай ч цэнхэр хадаг бүхий жаазтай зурганд эрхэм гишүүний өөрийнх нь зураг байна.  Өөрийн зургаа бусдад бэлэглэж байгаа түүний зөвлөх туслахуудын  мэдрэмжгүйг олон нийт шүүмжилж байгаа зарим нь фотошоп ч байж магадгүй гэж эргэлзэж байгаа.  Манайхан нэр алдартай хүмүүсийн зургийг хүндэтгэн гэртээ болон цахим ковертоо хүндэтгэн тавьдаг. Өнөөдрийн УИХ-ын гишүүдээс тухайн цагтаа, одоо ч дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар, А.Сүхбат нарын хөрөг, календарийг хувь хүн, айл өрх  ч гэртээ залсан  байдаг. Энэ нь бөхөө дээдэлдэг монголчууд бидний хувьд  нэг ёсондоо хийморь бэлгэшээсэн ёс.

 

Харин эрхэм гишүүн Л.Энхболдыг тойргийнхон нь дэмждэг байж болох ч жаазтай хөргийг нь авах хэмжээний хүндлэлийг хүртсэн гэхэд басхүү эргэлзмээр. Хэрвээ  өөрийн зургийг жаазлан тойргийн залуустаа бэлэглэсэн бол мэдрэмжгүй үйлдэл болж дээ, Казиногийн хуулийн төслийн ахлагч аа.

 

Ийнхүү  хаврын чуулганы завсарлагаар гишүүд хөгтэй, хөгжилтэй  ажиллаж, амарч яваа бололтой.

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Ой гутчихлаа. Юу уншчихваа.
2017-07-28
зочин:
Өмнөговиос сонгогдсон 2-г яана даа.Энхболд нь ч эрх биш боловсрол хийсэн ажилтай. Харин Амарзаяа юу... одоо нэрээ солиж Бохьтой Хармага боллоо доо.
2017-07-23
Zochin:
Yavax zamd n buu saad bol. Zurgaa jaazlaad xadgaar oroogood oir dotniixondoo xadgaluulaxaar ugch baina. Zun sovin ixtei xuniig oilgoj yavax zamd n saad buu xii.
2017-07-22
Зочин:
IIM TENEG GEKHED BAGADAKH LALARUUDYG KHEN SONGOOD BAYDAG YU M BE?
2017-07-22
Зочин:
эдэнд нэгэн биеийн жаргал байвал түмний хэрэг хамаагүй. Дарьбазар 1917 он
2017-07-22
Н.Ган-Од:
Яаадын чаос..Мэрэгжлийн гэгддэг Эрдэнэбатын ЗГ УИХ гишүүн юм чинь дээ ..Боловсролоороо л гайхуулаа л биз дээ Яаадын хадгаар ороож жаазлаж өгч болохгүй гэсэн хуулиа гаргаад ирээч тэгвэл..
2017-07-22
Зочин:
Bas tsarai muutai baij zuragaa belegleh durtai ni ...he he
2017-07-22
Зочин:
Гутамшиг, ой гутах юма эд нарыг хийж байгаа юмыг дээ
2017-07-22
aaan oilgoloo:
Ulsaa suiruulcheed muriitei togloom kazino metheneer maniig jargaah asuudal garsan baisan daaa kkkk oooo ene huur buruu garuudad bazuulchaaaad l kazino gj hutsaad baigaa muu buuni nohoi nn shuu dee
2017-07-21
Зочин:
DEBIL HUURNUUD SHYY
2017-07-21