Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэн парад алхана

img

 

МУБИС-т

 

09.00 цагт: 100 буудалт даамын насанд хүрэгчдийн днлхийн цомын тэмцээн эхэлнэ. Холбоо барих дугаар 99103339

 

МУИС-ын Хууль зvйн сургуулийн 3 давхарт 331 тоотод

 

10.00 цагт Оюуны емч, улсын бvртгэлийн еренхий газраас 21 аймаг, нийслэл, 9 дvvргийн хяналтын улсын ахлах байцаагч нарын хууль эрх зvйн мэдлэгийг дээшлvvлэх, мэргэшvvлэх сургалтад хамруулж байна. Сэтгvvлчид Та бvхэн хvрэлцэн ирнэ vv 99666553

 

СТӨ-ний хойд талд байрлах “HOTELNINE” зочид буудлын 3-р давхарын хурлын танхимд

 

11.00 цашт Монголын Скаутын холбоо Ази Номхон Далайн бүсийн Жембори хэмээх Скаут хүүхдүүдийн майхант Чуулга-Зусланг 2017 оны 7-р сарын 27-с эхлэн 7 хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулах гэж байна. Тус чуулга уулзалтад Ази-Номхон далай, Европ, Америк тивийн нийт 40 орны 2,000 скаут, Монголын 21 аймаг, 9 дүүргийн 4,000 гаруй скаутууд болон сайн дурын удирдагч нар нийлээд 7,500 хүүхэд залуучууд оролцох томоохон арга хэмжээ болно. Энэхүү арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэх хэвлэлийн бага хурал болно.

 

Д.Сүхбаатарын талбайд

 

11 цагт Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Монгол Улсынг Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэх парад болно.

 

Нийслэлийн цагдаагийн газрын Удирдлагын төвд

 

11.40 цагт 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар болон цаг үеийн асуудал, сүүлийн үед үйлдэгдсэн онц ноцтой дээрмийн гэмт хэргийг илрүүлсэн талаар мэдээлэл хийнэ.

 

Үндэсний номын санд

 

14.00 цагт ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран “Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын хурлыг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Тус хурлын хүрээнд “Зарлиг эрдэний монгол соёл” үзэсгэлэнгийн нээлт болно.

 

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд

 

15.00 цагт “Монголчуудын Ганжууртай холбоотой ном бүтээлийн өв” үзэсгэлэн дэлгэгдэнэ.

 

ЗХЖШ-т

 

15.00 цагт "Хааны эрэлд-2017" энхийг дэмжих олон улсын сургууль 11 дэх жилдээ манай улсад болох гэж байна. Энэ удаагийн сургуульд 26 орны 1000 гаруй цэргийн алба хаагчид оролцоно. Энэ тухай хэвлэлийн бага хурал болно. Харилцах утас: 99121715, 88081693

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

vv:
zaa zailaaa lalar gj jonhuu gulug
2017-07-21
Зочин:
Монгол улсын ерөнхийлэгч олон түмнээ алагчлан үзэх ёсгүй, хорчин Зика вирусын үгнэд орж баруун бүсын тахилгад очихгүй байгаа нь эв нэгдлийг эрхэмлэгчийн зарчим биш ерөнхийлэгч 30 сая төгрөг хэмнээд монгол улсын төсөв сайжрахгүй, ерөнхийлэгч мөнгө ологч биш хэрэв үнэхээр мөнгө хэмнэ гэж байгаа бол хүн ч явуулах хэрэггүй Женко Зика хоёрыг хүмүүс харах гээгүй могол улсын ерөнхийлэгчийг хүндлэх гэсэн байдаг
2017-07-21