Монголын Скаутын Холбоо Ази Номхон Далайн Бүсийн 31 дүгээр Жембори хэмээх Скаут хүүхдүүдийн майхант зусланг энэ сарын 27-ноос эхлэн 7 хоногийн турш зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Тус Жембори нь “Нүүдэлчдийн зүг” гэсэн уриатайгаар нүүдэлчин ахуй соёлоо дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулагдах юм байна.
Энэ талаар Монголын скаутын холбооны Ерөнхийлөгч Л.Байгалмаа "Жембори гэдэг нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг 11-17 насны хүүхэд залуучуудын майхантай, өөрсдөө хоол хийж иддэг чуулга уулзалт юм. Жембори нь хүүхдүүдийг байгаль дэлхийтэй ойр байлгаж, хайрлаж хамгаалах, өв тэгш хүмүүжилтэй зөв хүн болж төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Мөн энэхүү арга хэмжээ нь Монголд анх удаа болж байгаа хамгийн олон хүүхэд, залуучуудыг хамруулсан цугларалт гэдгээрээ онцлог юм" гэв.
Арга хэмжээний хүрээнд:
/Монгол ахуй, нүүдэлчдийн соёл, уламжлалтай, танилцах өртөөнүүд/
/Төрөл бүрийн авхаалж самбаа, эр зориг, багийн ажиллагаа шаардсан өртөөнүүд/
/Шинжлэх ухааны туршилтууд, танин мэдэхүйн сонирхолтой өртөөнүүд/
/Скаутын төрөл бүрийн ур чадваруудыг олгох, шинээр суралцах, хөгжих өртөөнүүд
/Амьдрах арга ухаанд хэрэгтэй, дэлхийн иргэний хувьд нийгмийн асуудлуудад анхаарал хандуулах мэдээллийг багтаасан өртөөнүүд/
/Төрөл бүрийн спортын болонхөгжөөнт тоглоомууд, шинэ дуу, бүжиг сурах өртөөнүүд / гэсэн 6 цогцолбортой.
Оролцогч хүүхдүүд тив тивээс ирсэн үе тэнгийнхэнтэйгээ нэг хотхонд байрлаж 10 хүүхэд нэг салаанд хуваагдаж, сонирхолтой байдлаар 7 хоногийг өнгөрүүлэх юм байна.
Ц.Тэнгисболд
Уншиж байна |