Өвөрхангай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ээлтэй орчинг хөгжүүлнэ

img

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээний соёлыг сайжруулах, ээлтэй орчинг хөгжүүлэх зорилгоор "Есөн зөвийг эрхэмлэе" уриатай, 9 зөвийн зарчмыг томъёолж үйлчилгээндээ мөрдүүлэхээр боллоо. Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн газрын А/26 тоот тушаал батлагдаж эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлж, хэрэгжүүлж эхэллээ. 

 

9 зөвийн үйлчилгээнд хандлага, угталт, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээ, сувилгаа, үдэлт, зөвлөгөө, хяналтыг зөв гүйцэтгэх үйлчилгээний журмыг мөрдүүлж эхэлсэнээр эмч, мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ээлтэй байдал сайжирч, иргэдийн сэтгэлд нийцтэл ажиллах ёстой болж байгаа юм. 

Эх сурвалж: ЭМЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
одоо л зөв гараанаас эхэлж байна. нэгдүгээр эмнэлгийнхэн их шинэчлэгдсэн шүү. эхлээд түрүүлж сурсангаасаа судал. гэхдээ үнэгүй зүйл гэж байхгүйг л бодоорой. тэд чинь сурахын тулд их л хөдөлмөр хүч цаг гаргасан байж таараа.
2017-07-23
Зочин:
Өвөрхангай аймгийн эмч, сувилагч нар УНТЭмнэлгийн туршлагаас 2 өдрийн турш судаллаа. УНТЭ хамт олон бид өөрсдийн туршлагаасаа харамгүй зориуллаа. Та бүхэнд амжилт хүсье.
2017-07-23
Зочин:
Ichinnorov emchid ajilii amjilt husie
2017-07-23
irgen:
er ni hot aimagt es zuigui harzaatai uilchilgeenii , toriin baiguullaguudad arga hemjee avch baimaar um, yadaj sanuulah,,,,
2017-07-23