Иргэдийн хандивыг техник худалдан авахад зарцуулах нь зүйтэй

img

  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гал түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, ярилцлаа. Уулзалтад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал болон бусад албаны хүмүүс оролцов.

 

Уулзалтад оролцогчид түймрийн нөхцөл байдлын талаар газрын зураг дээр дэлгэрэнгүй ярилцаж, гал түймэр унтраах ажиллагаанд оролцогчдын хоол хүнс хангалтын ажлыг шуурхай зохион байгуулах тухайд анхаарал хандуулахаар болов. Мөн иргэдээс ирсэн хандив тусламжийг бодит хөрөнгө оруулалт болгож, түймэр унтраахад зориулагдах техник хэрэгсэл худалдан авахад зарцуулах нь зүйтэй талаар санал солилцлоо. 

Эх сурвалж: president.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Sayaxan tuimer untraax nisdeg tereg avna, tuund nemerlene gej baisan. Odoo boloxoor texnek xeregsel geed xurz shuudai tarmuur avch ixenxiig uursudduu zartsuulax n dee. Iim l xogiin nuxduud dee
2017-07-23
Зочин:
Зи наадуулыгаа сайн хянахгүй бол сайхан хуваагаад л цохьчихно гэж мэдээрэй. Тэгээд сүүлд нь нэг хүрз, нэг жоотуу харуулаад энийг худалдаж авсан гээд сууж байх гэж байгаа юм. ОБЕГ гэж 2 гал унтраагч, 2, 5 аврагчид нэг дарга оногддог хөгийн газар шүү.
2017-07-23