Оффшороос их хөрөнгийн ”хур буух уу”

img

 

Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар уриалга гаргалаа. Уг уриалгад “ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна” гэжээ.

 

ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байна. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа аж.

 

Уг нь УИХ-ын хаврын чуулганы эхэнд Оффшорын эсрэг хуулийг баталсан. Энэ хууль эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа билээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зoрчлooс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглосон. Тиймээс оффшор бүс дэх банкуудад данстай гэх манай 49 иргэнээс хэдэд нь дээрх хуулийн үйлчлэл хамаарч байгаа нь тодорхойгүй. Учир нь зөвхөн уг хуулинд хамаарах этгээд л оффшор бүсэд данстай байхыг хориглосон. Тодруулбал, хуулийн үйлчлэлд хамаарахгүй иргэд оффшор бүсэд данс эзэмших нь нээлттэй. 

 

Манайд хөрөнгө оруулалт хийсэн гадаадын компаниудын ихэнх нь оффшор бүсэд данстай байдаг. 

Тухайлбал, 1990-2015 оны хооронд манай улсад  гадаадын орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгджээ. Үүнээс  10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас хийгдсэн байна.  Тухайлбал,  Нидерланд 4.23 тэрбум ам.доллар, Люксембург  1.15 тэрбум, Британийн Виржин Арал 1.1 тэрбум,  Гонконг 229 сая, Бермудын арал 129 сая, Швейцарь 103 сая, Кэймэн арал 74 сая зэргээр жагсаалтыг тэргүүлжээ.   

 

Манайд нийт 110 орны хөрөнгө оруулалт бүхий 13140 хамтарсан болон дагнасан гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэгдсэн. Үүнээс  920 компани буюу 7 хувь нь оффшор бүсийн хөрөнгө оруулагчид аж.  Тухайлбал, “Оюу Толгой” болон Энержи Ресурс”-ийн “ММС” компаниудын  толгой компаниуд нь бүгд оффшор бүсэд бүртгэлтэй байна. Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай “Ханаду Майнз”, “Волф Петроюм”, “Хүннү Коүл” зэрэг 20 гаруй компаниуд хувьцаагаа “Нью Йорк”, “Гонконг”, “Торонто”, Лондонгийн Хөрөнгийн биржид арилжаалдаг. Тэдгээрийн толгой компани нь мөн адил оффшор бүсэд бүртгэлтэй гэнэ.

 

Холбогдох хуулиар тогтоосон болзол, шалгуурын дагуу сонгогддог, эсхүл сонгуулийн үр дүнд томилогддог албан тушаалд нэр дэвшигч, түүний хамаарал бүхий этгээд нь нэр дэвшигчийг тухайн албан тушаалд нэр дэвшихэд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол холбогдох байгууллагад урьдчилан мэдүүлэх үүрэгтэй.

 

Хэрвээ нэр дэвшигч, албан тушаалд сонгогдсон, эсхүл томилогдсон тохиолдолд тухайн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол гурван  сарын дотор өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх ёстой.

 

Ингэхдээ нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөхг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эхрийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох замаар арга хэмжээ авахаар тусгасан. 

 

Уг хуулийг хэлэлцэх үед хамаарал бүхий этгээд оффшорт данстай байх асуудлаар гишүүдийн дунд нэлээн маргаан өрнөсөн юм. Хамраал бүхий этгээд гэдэгт тухайн хүний аав ээж, гэр бүл, ах дүүс, үр хүүхэд хамаарч байгаагаас гадна ашиг сонирхлын холбогдолтой этгээд ч хамрагдах юм билээ.

 

Гэвч монголчууд хоорондоо ах дүү, хамаатан садан, төрөл төрөгсдийн холбоотой байдаг. Тиймээс ч хэн нэг хамаарал бүхий хүн оффшорт бүст ямар сурах, хөдөлмөрөх, эмнэлгийн тусламж авах зэргээр данс нээлгэсэн байхад холбогдох албан тушаалтанд хамааруулах нь зохимжгүй гэж үзсэн. Нөгөө талаас хамаарал бүхий этгээдээр дамжуулж, оффшорт данс нээлгэх нь буруу гэсэн шүүмжлэлт ч дагалдаж байсан юм. Гэхдээ хуулийг батлах үед тухайн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, хөдөлмөр эрхлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн улсын банканд данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөхөд хуулийн дээрх хэсэг хамаарахгүй байхаар зохицуулсан байна лээ.

 

Тиймээс Оффшорын эсрэг хуулийн үйлчлэл   нийтийн албанд ажиллаж байгаа 38900 хүн хамаарна. Тэд хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор тухайн улсын банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол АТГ-т бичгээр мэдэгдэх заалттай.   Ер нь оффшор бүсэд данстай гэж нэр нь дурдагдсан эрхмүүд ихэнхдээ тухайн албан тушаалд очихоос нь өмнөх, бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан үеийнх нь асуудал гэж тайлбарладаг. Харин эдүгээ хууль үйлчилж эхэлсэн болохоор холбогдох албан тушаалд дэвшиж байгаа эрхмүүд  ч хуулийн дагуу зохицуулалтаа эртнээс хийх биз.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зoрчлooс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль ердийн журмаар мөрдөгдсөн. Хуульд заасан хугацаа энэ сартай зэрэгцэн дуусгавар болж байгаа юм билээ.

 

Тиймээс Ерөнхийлөгчийн дээрх уриалга хуулийн үйлчлэлийн хугацааг нь сунгаж  “эргийн гадна”данстай  холбогдох албан тушаалтнуудыг хөрөнгөө татахад боломж гэж ойлгож болохоор. Гэхдээ хуульд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш гурван сарын дотор зохицуулалт хийж, АТГ-т мэдэгдэнэ гэсэн болохоос бус хугацааг сунгах заалт байхгүй.

 

Нөгөө талаас АТГ Ерөнхийлөгчийн эрхлэх хүрээний салбарт багтах ч батлагдсан хуулийн хугацааг сунгах эрх төрийн тэргүүнд бий юу.

 

Тиймээс хуулийг хэрэгжүүлэх,  хянах холбогдох газрууд Ерөнхийлөгчийн уриалгыг дагах уу, хуулиа мөрдөх үү гэдэг нь эргэлзээтэй юм. Басхүү оффшор бүсээс хэдий хэмжээний мөнгө Монголд эргэн орж ирэх нь ч эргэлзээтэй юм. Учир нь оффшорт данстай гэх эрхмүүдийн мэдээлэл,  хэр хэмжээний хөрөнгө байгаа нь талаар албан бус мэдээлэл нийтэд цацагдсанаас бус АТГ албан ёсоор баталгаажуулаагүй. Тиймээс ч оффшор бүст Монгол улсын жилийн төсвөөөс хэд дахин их, их өрөө ч тэглэх хэмжээний хөрөнгөө нуусан гэх мэдээлэл ч "цонхны цаанаас чихэр долоолгосон"-той агаар нэгэн. Тэр хэмжээний хөрөнгө байсан гэж тооцоход ч хууль батлагдахаас өмнө зохицуулалт хийгдсэн биз.

 

Оффшороос их хэмжээний хөрөнгө Монголд орж ирнэ гэж сэрүүн зүүдэлснээс гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголдоо хэрхэн татах бодлогоо сайжруулах нь бодит тусгалаа өгмөөрсөн.

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Юу бичээд бга юм.Мөнгө хичнээн зохицуулсан ч оргүй алга болдоггүй юм!
2017-07-26
muu pyzda naraa:
Hutsalgui garaa tsevruuttel ajillaad bai durakuudaa tegj baij amid ulddeg yum hugjdug yum aaa kkk ingeed halamj goridood hutsaj baihaar ireed nadiig har ugluunuus udshiin burii hurtel yun shorgoolj ternees ch iluu ajillaj bn ur dun ch garcj l bn
2017-07-25
amarhan sh dee:
Zahaas ni buudaad bai l daaa alaad ehleheer hulgailsan hurunguu gargaj ireh bhooo
2017-07-25
Д:
СЭРҮҮН ЗҮҮДЛЭХ БИШ ЭЭ ДУРАК МИНЬ . ЯМАРЧ БАЙСАН ХЭД БАЙГААГ НЬ МУХАРЛААД ҮЗЭХГҮЙ ЮУ? ЧИ МЭДЭЭД БАЙГААМ УУ
2017-07-25
irgen:
toriin alband ochihoos omno offshore-d baisan hymyys ch geh shig,,,,tiim bol teriigee oruulj , offshore-gui baij toriin alband oroh estoi bizdee,,,,bitgii yanz byriin argaar ard tymniig teneg gej bodoj eldev zohiol bicheed bai, horongoo yajch baisan oruulah heregtei,,,,,jiriin irged bol eroosoo hamaarahgui, shine zasgiin gazriin oorsdiigoo hamgaalsan huuligch avch uzeh estoi !!!!!!!!!!!
2017-07-25
irgen:
Ta mash unen zuil bichsen baina , hun ard maani uursduu hicheegeed amidralaa saijruulakh bololtsoo baga geltgui baigaa . Tiim ch baigaagaas manaid olon irged sain saikhan bolomjiin hureend amidarch baigaa , iim humuus ulam olshrokh baih , ediin zasag sergeed l baival ...
2017-07-25
irgen:
Ta mash unen zuil bichsen baina , hun ard maani uursduu hicheegeed amidralaa saijruulakh bololtsoo baga geltgui baigaa . Tiim ch baigaagaas manaid olon irged sain saikhan bolomjiin hureend amidarch baigaa , iim humuus ulam olshrokh baih , ediin zasag sergeed l baival ...
2017-07-25
Зочин:
Офшор дахь мөнгө монгол орны байгалийн баялаг, ард иргэдийн хөдөлмөрлөж олсон татаварын мөнгийг хулгайлсан луйварын мөнгө. Үүнийг юу ч биш болгох гээд байгаа ухуулга яваад байна. Анхаар ард түмээн
2017-07-25
Төмөр:
Тэр, Irgen-д хандаж хэлэхэд. Оффшорт өөрийнхөө нэр дээр данстай нэгч улс төрч, төрийн албаны ажилтан байхгүй. Та нарыг Оффшоор, оффшоор гээд дуу дуугаа авалцаад хөөрцөглөцгөөх хооронд тэр оффшоорт байсан данснууд өөр хүний нэр дээр очоод бүр нууцлагдсан. Ер нь тэгээд оффшор бүсийн ганц зорилго нь хшний мөнгийг бусдын нүднээс далд найдвартай хадгалах зорилготой тул хэрүүл ьэмцэл хийх тусам улам далд хийгдэнээ. Баттулга, Элбэгээ, Баяр, Баярцогт, Энхболдууд гээд бүгд л оффшорт данстай. Тэд нарыг Монголд оруулж ирсэн ирээгүй, чи бидэн шиг улсад хүртээлгүй. Тэгэхээр ийм хоосон лоозонгоор чамайг хөөргөж чадаж байна гэдэг маань популизм хийж байнаа л гэсэн үг. Баттулга бурхан байсан ч бидний амьдрал өөрчлөглөагүй. Бид өөрслийн амьдралаа хтчээцгээхгүй бол. Хэн нэгэн буянтай гарч ирээд, хамаг алт нүүрсийг чинь мөнгө болгоод хувааж өгөөд амар сайхан жаргах тухай бодлоо хаясан дээр шүү, хонгорцог минь.
2017-07-25
irgen:
Ta mash unen zuil bichsen baina , hun ard maani uursduu hicheegeed amidralaa saijruulakh bololtsoo baga geltgui baigaa . Tiim ch baigaagaas manaid olon irged sain saikhan bolomjiin hureend amidarch baigaa , iim humuus ulam olshrokh baih , ediin zasag sergeed l baival ...
irgen:
Ta mash unen zuil bichsen baina , hun ard maani uursduu hicheegeed amidralaa saijruulakh bololtsoo baga geltgui baigaa . Tiim ch baigaagaas manaid olon irged sain saikhan bolomjiin hureend amidarch baigaa , iim humuus ulam olshrokh baih , ediin zasag sergeed l baival ...
Зочин:
ЭХ ОРНОО ХУДАЛДСАН ХУЛГАЙЧ УРВАГЧИД ТАГНУУЛУУДТАЙ ЯЛ ХЭЛЭЛЦЭХ НЬ МАШ ШУДАРГА . ЯДАЖ ДАРАА ДАРААГИЙН ХУЛГАЙЧ НАР НЬ СУРГАМЖ АВАГ .
2017-07-25
монгол:
Бид хаашаа л яваад байна даа. Сүржин мэдэгдэл, хоосон хийрхэл. Фэйсбүүкээ харахаар бөөн хийрхэл, солиорол. Нэгнийгээ сэтгэгдэл бичсэний төлөө хужаа, за ер нь л бөөн хар үг хараалын цуглуулага. Нэг хэсэг хөлсний бичээчид болон түүний баг, нэмэх нь хоосон толгойтой хийрхэгчид.Одоо дурын хүнээ фэйсбүүк ашиглан гутаан доромжилж байна. Эмх замбараагүй байдалд уриалан дуудах, хувь хүний нэр төрд халдах, худал мэдээлэл тараах энэ бүхнийг болиулах хэрэгтэй. Юм ихдэхээрээ л дэмий болдог. Эх оронч үзэл ч мөн адил!!! Фашизм болж хувирдаг.
2017-07-25
455:
Баттулга өөрөө мөнгөө эхлээд орулаад ирэх хэрэгтэй
2017-07-25
Irgen:
БАТТУЛГЫН АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА АРГА ХЭМЖЭЭНҮҮД ШҮҮД ПОПУЛИЗМ БИШ.ЗАРИМ НЭГ ОЮУНЫ ТУРААЛТАНГУУД ЮУГИЙ НЬ Ч МЭДЭЭГҮЙ БАЙЖ ЯАРАН ДҮГНЭЛТ ХИЙЖ ПОПУЛИЗМ НТР ЯРЬЖ ӨВЧИГНӨХӨӨ БОЛИВОЛ ТААРНА.
2017-07-25
zochin:
Улс төрчидтэй хамаагүй компаниудын мөнгийг яах вэ, улс төрчдийнхтэй адилтгаж авилгал авч хураасан гэж үзэх үү
2017-07-25
Erliiz:
Xudlaa ard tumbiig хошгоруулах хэрэггүй ээ. Гадаадад мөнгө бхгүй ээ
2017-07-25
Anu:
Orj ireh yum baihgui dee. Goridsonii garz. Seruun zuudneesee sertsgee.
2017-07-25
Зочин:
ЭХ ОРНОО ХУДАЛДСАН ХУЛГАЙЧ УРВАГЧИД ТАГНУУЛУУДТАЙ ЯЛ ХЭЛЭЛЦЭХ НЬ МАШ ШУДАРГА . ЯДАЖ ДАРАА ДАРААГИЙН ХУЛГАЙЧ НАР НЬ СУРГАМЖ АВАГ .
2017-07-25
Зочин:
Оффшор бүсээс биш шууд хөрөнгө оруулалт оруулж ирэхээр хуульчилж өгөх хэрэгтэй. Ер нь бол хөрөнгө оруулалт нэртэй хууль бус мөнгө оруулж ирээд угаагаад гаргаад байдаг юм биш үү? Ямарч байсан өөрийн мэдэх 49 хүнийхээ хөрөнгийг оруулж ирж хуулийн дагуу цэгцлэх нь зүйтэй.
2017-07-25
Яг зөв зөв.:
Хэрэв үнэн бол гаднаас мөнгө гуйлтгүй байхийн бишүү харин тэр мөнгөө заавалчгүй оруулж ирэх нь чухал амлалт ажил хоёроо хэрэгжүүлээрэйдээ.
2017-07-25
Яг зөв зөв.:
Хэрэв үнэн бол гаднаас мөнгө гуйлтгүй байхийн бишүү харин тэр мөнгөө заавалчгүй оруулж ирэх нь чухал амлалт ажил хоёроо хэрэгжүүлээрэйдээ.
2017-07-25
Зочин:
Ингэж ард түмний толгойг угаах гэж хий дэмий сүржигэнэ.Олж оруулж ирхээр нь баярла тэд үүнийг хүлээгээд зүгээр сууж байхуу тэр банкууд аваад яв гээд зарлаад өөрсдийгөө илчлээд нэр хүндээ алдаад сууж байхуу сэрүүн зүүдэлцгээ
2017-07-25
Зочин:
Баттулгыг монголын ард тvмэн дэмжинэ
2017-07-25
Zochin:
Ene populizmaa bol jonhuu
2017-07-25
Зочин:
i
2017-07-25