Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлнэ

img

Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр (2017.07.26) болов.

 

 

Хуралд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Төслийн Удирдах зөвлөлийн дарга Н.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Ц.Цолмон, УИХ-ын гишүүн, УИХ-ын Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Б.Жавхлан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, НҮБ-ын суурин зохицуулагч Биата Транкман, Швейцарийн Элчин сайдын яамны Хамтын ажиллагааны газрын захирал Габриелла Спирли болон албаны бусад хүмүүс оролцов.

 

Хурлыг нээж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд үг хэлж, хурлын хөтөлбөрийг танилцуулсан юм. Хурлаар төслийн 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, төслийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв.

 

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн 2017 оны эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлыг танилцуулсан юм.

 

Сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх байнгын механизмтай болох зорилтын хүрээнд Удирдлагын академитай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, цаашид Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтын хөтөлбөрт хамруулахаар болсон талаар тэрбээр танилцуулсан. Мөн ИТХ-ын нэгдсэн цахим хуудас www.khural.mn –ийг цаашид Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцан ажиллахаар болжээ.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа учир энэ бол чухал ажил юм” гээд энэхүү төслөөс гарсан зөвлөмжийг гарын авлага болгох, цаашлаад бодлогын баримт бичиг болгох шаардлагатай гэлээ.

 

Дараа нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон төслийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулсан. Тэрбээр, “Өөрчлөлт оруулж байгаа шалтгаан нь санхүүгийн асуудалтай холбоотой юм. Тодорхой шалтгааны улмаас төслийн санхүүжилтийн зарим нэг дүн өөрчлөгдсөн байгаа. Долларын ханшны зөрүүнээс болж зарим мөнгөн дүн нэмэгдэж байгаа бол зарим арга хэмжээг нэгтгэснээр зардлаа хэмнэх боломж бүрдэж байгаа тул санал оруулж ирж байгаа юм” гэлээ.

Төслийн удирдах зөвлөлийн гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэнээр хурал өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 
 
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Smart Hackers:
Сайн байна уу Sir Madam. Бид бол CYBERLINK ATM ATM PROGRAMMER хэмээх мэргэжлийн карьерын баг юм. 2 сая гаруй АТМ-ыг манай вирусын эсрэг болон skimmers-ээр халдварласан бид 1-р зам, 2-р замыг картны зүү ашиглан банкны картын мэдээллийг татаж авч болно. Энэ хуудсанд удаан хугацааны тодорхойлолт нь ёс зүйн хакеруудын хамгийн сүүлийн үеийн хакердсан мэдээ, мөлжлөг болон эмзэг байдлыг хангадаг. Бид ёс суртахууны хакерууд гэдгийг анхаарна уу. Үүнээс гадна бусад хүмүүст бус тестийн системийг хэрхэн хакердахыг харуулаарай. Бид дэлхийн бөмбөрцгийн эргэн тойронд том бөгжтэй мэргэжлийн картинг баг юм. Бид энэ картыг ATM-ээс татаж авах, эсвэл дэлгүүрүүд болон ПОС-д шилжүүлэхэд ашиглаж болох бодит ATM картууд руу авчирч өгдөг. Бид энэ картыг дэлхий даяар бүх хэрэглэгч, сонирхсон худалдан авагчдад маш хямд үнээр зардаг. Энэ карт нь өдөр бүр ATM-ийн 9000 -ийг өдөр тутмын зардлаар зарж, 500,000.00 10,000,000 долларыг Нэгдсэн Улсын долларын зарлагын хязгаарт багтаасан. Хэрвээ та ATM Хоосон карт ху
2017-07-26