МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулахыг шаарджээ

img

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр цахим хуудсаараа дамжуулан намын удирдлагууддаа хандан шаардлага хүргүүлжээ. Тэрбээр  “МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон намын удирдах зөвлөлд

 

Алдаа оноогоо дотроо шийдвэрлэж чаддаг өөрийн гэсэн мөрдөх дүрэмтэй, баримтлах зарчимтай нам бол “Монгол Ардын Нам” билээ.

 

Улс орны хувь заяаг энэ чухал цаг үед үүрч байгаа улс төрийн хүчний хувьд бид өнөөдөр өмнөхөөсөө илүү хариуцлагатай, бусдаас илүү сахилга баттай байх ёстой. Иймээс намын удирдлагууд наадам, зугаалгаа одоо зогсооё! Намрын их ажлаас өмнө намын дотоод асуудлаа түргэн шуурхай эмхлэх нь зүйтэй.

 

Гадна жагсаж байгаа нь ч дотор суугаа нь ч асуудалд бодитой хандаж шат шатандаа алдаа оноогоо ярилцъя. Төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчний нуруун дээр улс эх орон, ард түмний хувь заяа байдаг учир өнөөдөр МАН-ын дотоод асуудал ард түмэнд хамаатай гэдгийг бүх шатандаа ухамсарлая.

 

Намын удирдах зөвлөл яаралтай хуралдаж, бага хурлыг 08-р сарын 10-ны дотор хуралдуулж дотоод асуудлаа цэгцлэхийг нийт гишүүдийнхээ өмнөөс шаардаж байна” гэсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
27 жил энэ 2 намд ээлжлэн санал егч тер бариуллаа. Хэн нь ч ялгаагvй гэдгийг ардvvд еренхийд нь ойлголоо. Итгэл алдарсан. 2016 оны сонгуульд МАН- д итгэл егеед сонголоо гэсэн чинь саналаа луйвардуулаад хууль бус тертэй болчихсон байна. Одоо энэ энэ УИХ-ыг тараагаад шинээр сонгууль явуулж цэвэр тертэй болмоор байна. Арай л дэндэж байна. Бид ингэж доромжлогдож амьдрах естой юм уу?
2017-07-29
Зочин:
Хэн чинь хэлсэн ярьсан даа байж зарчим этик гэдгийг үзүүлэж чадах вэ? хууль бус зүйлсийг хэн хүчтэй эсэргүүцэж ажил хэрэг болгож чадах вэ? АН луйварчдыг МАН луйварчдыг хэн хашрааж өгөх вэ? хуулийн хүрээнд эдийн засгийн эрсдэлийг хэн чинь боломж болгож үр дүнд хүргэж чадах вэ? жинхэнэ шилдэг мэргэжилтэнгүүдийг төрд ажлуулаж чадах вэ? хэн чинь хамгийн ухаалаг хүчтэй заримч шилдэг менежер байж чадах вэ?
2017-07-28
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-07-27
123457896:
Энэ муу ХАВЫН гөлөг МАН-ын нэрээр нь бүхэл бүтэн цэргийн анги, варьетэгийн байр, Дарханы нэхий, Тосонгийн дэнжийн алтны орд гээд Монголын ард түмний сор болсон болгоноос МАН-ынхаа лйүварчидтай нийлж цусалсан биз дээ. Бас Хотын гаалийн газрын дарга хийж баахан Хахуулиар хөлжсөн шүү дээ. ОДоо бас л ханаж цадаагүй ЭРХ МЭДЭЛД Шунаад л ХУЦААД эхэллээ муу хөгшин ХАВ.
2017-07-27
Иргэн:
Жадамбаа генералын хүү тэрбумтан Энхбаяр батлан хамгаалахын ёайд болоогүйдээ хорссоор яваагаа хэдэн залууг намынхаа эсрэг турхирч байгаагааг илэрхийлж байна уу даа. Залуунцар эвгүй байна даа.
2017-07-27
Зочин:
Agree with you
2017-07-27