Хашааны газар нь 400 ам метр бол зээлд хамрагдах боломжтой

img

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачлан, эхлүүлээд байгаа Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсэд буюу гэр хороололд оршин сууж байгаа иргэдэд ипотекийн зээлийн  урьдчилгаа 30 хувийн төлбөрийн санхүүжилт олгох ажил үргэлжилж байна. Өнгөрсөн нэг сар гаруй хугацаанд 1000 гаруй иргэн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах хүсэлт гаргаад байна. Хотын удирдлагын зүгээс уг үйл ажиллагааг иргэдэд илүү ойртуулах зорилгоор хүсэлт хүлээн авах шинэ төвүүдийг Баянхошуу, 32-ын тойргуудад нээж ажиллуулж эхэлсэн. 

 

Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн иргэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших, өмчлөх эрхээ нийслэлийн газрын санд шилжүүлэх журамтай. Мөн тухайн иргэний эзэмшиж байгаа газрын хэмжээ 500 м2-аас доошгүй байна гэж заасан. Түүнчлэн банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байхаас гадна, худалдан авч буй байрны хэмжээ 70 м2-аас илүүгүй, 1м2-ын үнэ 2.000.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх шаардлагатай юм.

 

Санхүүжилт авахыг хүссэн иргэдийн газрын хэмжээ журамд заасан хэмжээнд хүрэхгүй байх явдал гарч байгаа аж. Иймээс олон иргэнээс газрын хэмжээг багасгах хүсэлт ирүүлсэн байна. Иргэдийн энэхүү хүсэлтийг харгалзан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд журмандаа өөрчлөлт оруулж, газрын хэмжээг 400м2 болгон бууруулсан байна. Ингэснээр илүү олон өрхийг энэ хөтөлбөрт хамруулах боломж бүрдэж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen hun:
Harin tiimee dood tal ni 3 uruu 65 m2-r geree hiij bsan. Dagaad hashaani gazrin une usuh bsan.AN-nhiij bsan ajluudig neriig ni uurchluud dunduur ni tsavchaad haycihna.gazrig bairaar soliy gevel 30 huvid ahmadin hishigt 150 000gevel 80000 huuhdiin mungu jild 12 sar ugdug bol 6 sard ni dandaa hasaj tanaad uursduu idchihne
2017-07-28
Хашааны гэзар өмчлөгч:
Талбайн хэмжээг заах шаардлагагүй. Яагаад? Энэ 400 м2 -ийн хязгаарлалт бол зөв биш буруу шийдэл бөгөөд .... зохистой байршлыг, төлөвлөлтийг мухардалд хүргэнэ. 400 м2-ын хязгааралалт болбоос Иргэн бүрийн сайн сайхан амьдралын төлөөх журам шийдэл биш ээ. Энэ нь мухар гудамжинд хүргэнэ.
2017-07-28
Зочин:
Manai tor zasag business hiichih ium aa.
2017-07-28
irgen:
end bas olin zuil hyndrel uchruulj baina, ajilguich gesen hashaagaa tviad bair avah, zeel ni bytdeg bol tolood yavah hymyys ih baigaa, ug ni yyniig bas anhaarch uzvel yadag um bol
2017-07-27
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-07-27
Зочин:
Батүүлийн хүүтэйгээ нийлж их мөнгө завшсаны хар гайгаар олон айл юучгүй үлдсэн дээ. АН ыхан ч хайр найргүй хулгайлж хувааж иднэ аймаараа. МАН ыхан нь хийчээд иднэ. Нөгөадүүл нь хийлгүй бүгдийг хуваана ааяа яа
2017-07-27
zochin:
hotin darga deerem hiij baina. Batuul hotin darhiin ued hashaanii gazraa shuud bairaar solij baisan bizdee. Odoo hashaagaa uguud deerees n urund oroh yum baina l daa
2017-07-27
Irgen hun:
Harin tiimee dood tal ni 3 uruu 65 m2-r geree hiij bsan. Dagaad hashaani gazrin une usuh bsan.AN-nhiij bsan ajluudig neriig ni uurchluud dunduur ni tsavchaad haycihna.gazrig bairaar soliy gevel 30 huvid ahmadin hishigt 150 000gevel 80000 huuhdiin mungu jild 12 sar ugdug bol 6 sard ni dandaa hasaj tanaad uursduu idchihne