Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөх болох уу

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр томилсон нь албажаагүй бололтой.
Ерөнхийлөгч Х.Баттулга зарлигаа гаргаад АТГ-т албан бичиг илгээсэн ч хариу нь ирээгүй байгаа гэнэ. Эх сурвалжуудын хэлж буйгаар Н.Алтанхуягийг томилгоог гацааж байгаа сурагтай. Үнэндээ бол Н.Алтанхуяг Х.Баттулга нарыг хэрэгтэн болгохоор улайрч байсан МАНАН-гийн төлөвлөгөө бүтэлгүйтэж Х.Баттулга Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч болсон. Харин Х.Баттулга Ерөнхийлөгч болсноос хойш анхны зөвлөхөөрөө МАНАН бүлэглэлийг хамгийн эхээр эсэргүүцдэг Н.Алтанхуягийг ахлах зөвлөхөөрөө томилсон нь ийнхүү гацаанд хүргээд байгаа гэх. Хүч нь суларч буй МАНАН бүлэглэл өөрсдийн сүүлчийн цайз болсон АТГ-аа ч болсон ашиглаад Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн зөвлөх болох боломжгүй гэсэн хариу өгөхөөр ажиллаж буй мэдээлэл байна.
Эх сурвалж:dorgio.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ