Байгалийн гэнэтийн үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 30-нд баруун аймгуудын нутгаар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхитай байх төлөвтэй.
Тиймээс байгалийн гэнэтийн үзэгдлийн аюулаас сэрэмжтэй байхыг малчид, иргэдэд УСУГ-аас анхааруулж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ