Улаанбаатарт 34 хэм дулаан байна

Бүх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 23-28 градус, Говь болон зүүн аймгуудын нутаг, Алтай өвөр говь, Орхон-Сэлэнгийн саваар 32-37 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Оройдоо түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 32-34 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ