Дарханд спортын цогцолбор баригдаж байна

img

МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ “СПОРТ ЦОГЦОЛБОР” ДАРХАН ХОТОД БАРИГДАЖ БАЙНА

Монголдоо хамгийн томд тооцогдох “Спорт цогцолбор”-ыг Дархан-Уул аймагт сүндэрлүүлэхээр барилгын ажил эд өрнөж байна. Тус цогцолборын төсөл 2011 онд эхэлсэн ч өмнөх Засгийн газрын үед буюу 2014 онд хөрөнгө оруулалтыг зогсоож, царцаасан нь харамсалтай. Харин энэ жил төсөвт 1.5 тэрбум төгрөгийг суулгаснаар "царцаасан жагсаалт"-аас гарч төсөл ийнхүү урагшаа хөдөлж байгаа юм.
 

Гэвч ирэх 2 жилд үлдсэн хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэхгүй бол барилгын ажилд шаардагдах төсөвт өртөг улам нэмэгдэж, хүндрэл учрах тул Улсын их хурлын гишүүн Б.Жавхлан, БСШУС-ын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн зөвлөх инженер Р.Цэрэнпил, БСШУС-ын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын мэргэжилтэн О.Гэрэл мөн орон нутгийн удирдлагууд болон гүйцэтгэгч компаний удирдлагуудын бүрэлдэхүүнтэйгээр 7 дугаар сарын 28-ний өдөр Дархан хотод ажиллаж, “Спорт цогцолбор”-ын барилгын гүйцэтгэлийн явцтай газар дээр нь танилцлаа.

 

Гүйцэтгэгч компани болох “Нэмбар” ХХК-ийн захирал О.Нэмэхболд барилгын ажлын явц өнөөдрийн байдлаар 55 хувьтай үргэлжилж байгаа тухай мэдээллэв.

 

Энэхүү 20.000 м2 талбай бүхий “Спорт цогцолборт 2200 хүний суудалтай спорт заал, 240 хүний суудалтай ОУ-ын стандартад нийцсэн 5 зам бүхий 25 метрын усан бассейн, тамирчидын бэлтгэлийн өрөө, хувцас солих өрөө байхаас гадна бусад бүх төрлийн спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх танхимууд багтаж байгаа ажээ. Мөн тамирчдад зориулсан 120 хүний ортой зочид буудал, зоогийн газар, хурлын танхимтайгаар баригдаж байгаа нь аймгийн төдийгүй улсын хэмжээний төрөл бүрийн спортын уралдаан тэмцээн, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулах томоохон боломжийг манай аймагт бүрдүүлж байгаа юм.

 

Хөрөнгө оруулалтын тухайд тус цогцолбор нийт 21 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд үлдэгдэл 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ирэх 2 жилд багтаан шийдвэрлүүлж, 2019 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөн аймаг, орон нутгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд, БСШУСЯ-ны холбогдох албаныхан бүх боломжоороо ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
gui ee mun udsan barilga sergh ni uu..
2017-07-31
Зочин:
Баригдаж байгаа биш херенге оруулалтыг зогсоосоноос хаягдсан барилгаа сэргээж барих ажлаа эхлуулж байгаа шуудээ ядахдаа зев бичээч
2017-07-31
Зочин:
Сундэрлээд нилээд удаж хун нохойны шээс баасаар дуурч байгаа саргар арзгар оронцог зуйл бараг 5,6жил болж байна тэгвэл одоо л амь оруулах гэж байна уу бас улсын тесев хий зарлагадаж хувааж идэх гэж байна уу ойлгохгуй л байна мартагдаж буй спорт цогцолбор амь орж байгаа нь унэн бол сайн байна эсвэл бас хуурах гэж байна уу ард олны итгэли
2017-07-31
zochin:
Darkhan-uul aimgiin zasag darga tesviin xerengiig xaana yaj zaraxaa medexgui mangartaj xoroolol dotor cacaj baixaar baixaar ene barilgad xerenge oruulj xurdan duusgaach
2017-07-31
монголд ордон хэрэгтэй юу хэрэгтэй.гэхдээ өнөөдөр:
Ордон барихаар улс хөгжнэ үү
2017-07-30