Баян-Өнжүүл сумынхан алдартнууддаа хүндэтгэл үзүүлнэ

img

 

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутгийн зөвлөл  нутгаасаа төрөн гарсан алдартнуудынхаа цол гавьяаг  хүндэтгэн бэсрэг наадам хийхээр товложээ. 

 

Монгол Улсын Баатар Пунцагийн Шагдарсүрэн, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар,Төрийн Шагналт, Ардын Уран Зохиолч Бавуугийн Лхагвасүрэн. Монгол Улсын Гавъяат Жүжигчин,Чингис Хааны Одонт Ганбаатарын Ариунбаатар нарт зориулсан энэхүү хүндэтгэл үзүүлэх наадамд гурван насны морь уралдуулахаар төлөвлөсөн аж.

 

Хүндэтгэл үзүүлэх наадам энэ сарын 5,6-нд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ