Хандив, тусламж утгаа алдлаа

img

Хандив, тусламж утгаа алдлаа

 

Хандивын аян өрнүүлж, 90 гаруй настай эмээг орох оронтой болгож, түүгээрээ олонд танигдсан  Ц.Сувд-Эрдэнэ бүсгүй  фэйсбүүк хуудсаараа дамжуулан  “Сарнай” хүүхдийн төвийн бүтээн байгуулалтын аян зогсож байгааг албан ёсоор мэдэгдлээ.  Шалтгааных нь тухайд “Сарнай эгчийнд байдаг хүүхдүүдийн 90 хувь нь эцэг эхтэй болохыг оршин суугчдаас мэдсэн. Хүүхдүүдийн тухай судлаж үзэхэд Хогийн цэг дээр амьдарч байсан хүүхэд бараг байсангүй. Мөн хүүхдүүдийн 90 хувь  нь эцэг эхтэй гэр оронтой хүүхдүүд. Хүүхдүүдийн эцэг эхтэй уулзахад Сарнай эгч тэдэнд гэртэй болгоно хүүхдээ өг гэсэн байна. Мөн зарим хүний гэрийг барьцаалж хүүхдээ өгөхгүй бол гэрийг чинь өгөхгүй гэж дарамталсан байна. Сарнай эгчийн талаар сөрөг зүйлс их ирдэг байсан ч би зөндөө өмөөрч хамгаалж байлаа. Харамсалтай нь олны үг ортой байжээ. Одоо утсаа ч авахгүй. Ерөнхий сайдаас шагнал авсны дараа сайтуудад мэдээлэл нь "Их нигүүсэл" ТББ - ийн тэргүүн М.Сарнай гэсэн гарчигтай мэдээллүүд цацагдсан. Утсаар залгаж учрыг нь асуувал тоймтой зүйл хэлсэнгүй. Дотор нь байгаа миний хувьд намайг түлхсэн явуулах гэсэн санаа илт харагдаж байна. Надаас нууж хийгээд байгаа зүйлс миний, ард түмнийг эргэлзэхэд хүргэж байна. Ирээдүйд энэ төвийг бизнес болгох гэж байгаа бол бид босгож чадахгүй” гэж тайлбарлажээ. 

 

Мөн төвийн бүтээн байгуулалтад зориулан эхлүүлсэн  “Нэг хүн нэг тоосго” аяны хандивыг Дэлгэр гэгч хүний гурван өөр банкны дансанд төвлөрүүлж байсны зэрэгцээ сарын өмнө тус хандив 40 сая төгрөг болсон байсныг ч тэрбээр мэдэгдсэн байна.  М.Сарнайн тухайд  хүүхдийн төв байгуулах газраа  НЗДТГ-аар  шийдүүлж,  сарын өмнөхөн Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр хүртэл шагнуулсан юм. Гэтэл  Ц.Сувд-Эрдэнийн бичсэнээр 37 настай 30 гаруй хүүхэд өсгөж яваа эмэгтэй залилагч болж таарав. Энэ мэтээр сүүлийн үед маш олон хандивын аян өрнөдөг ч,  иргэд зарцуулалтад нь хяналт тавьж чаддаггүйг далимдуулан  залилагчид олширсоор байгаа нь  нууц биш.

 

Саяхан гэхэд хотын төвд салон ажиллуулдаг нэг эмэгтэй хүүхэд нь өвчтэй хэмээн худлаа ярьж, байсхийгээд л хандив цуглуулдаг талаар мэдээлэл гарч эхэлсэн. Бас өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард гэхэд дуучин Нара өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж өвчтэй хүүхдийн нэр барьж, хандив цуглуулах луйвар хийж байгааг мэдээлж байсан юм. Өвчтэй хүүхдээ эмчлүүлэхийн тулд эцэг эх нь хандивын данс нээхэд нь өөр хүмүүс хуурамч данс нээн хандивыг нь  авч байсныг хүүхдийн эмээтэй ярьж илрүүлсэн талаараа дуучин бүсгүй бичиж байлаа.

 

Үнэхээр тусламж хэрэгтэй, үр хүүхэд хайртай дотны хэн нэгнийгээ харсаар байж алдахгүйн тулд эцсийн найдвар болгон халуун сэтгэлт ард түмнээсээ тусламж гуйх нэгэн байх. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр сайхан сэтгэлийн хандив утгаа алдаж, хэн нэгэн сувдаг сэтгэлтний амьдралаа залгах өгөөш болж хувирлаа. Амжилт олсон хандивын аян алийг тэр гэх вэ. Гэхдээ  очих эзэнтэй, зарцуулалтад нь тавих хяналттай хандивын аян зохион байгуулж, зөв зүг рүү нь чиглүүлэхгүй бол болохгүй нь.

 

Ер нь хүнд өвчин туссан, гадаадад эмчлүүлэх шаардлагатай, бусдын тусламж зайлшгүй хэрэгтэй байгаа хүмүүст хандив цуглуулж өгдөг 2-3, магадгүй түүнээс арай олон ТББ байвал ямар вэ.  Эмчилгээний төлбөрөө олох гэж ядаж байгаа иргэд нэр бүхий хэдхэн ТББ-д хандаад, зөвхөн түүгээр л дамжуулж мөнгөө цуглуулдаг байвал яасан юм. Мэдээж хандив цуглуулж өгч байгаа учраас тодорхой хувийг нь авч, санхүүждэг байх хэрэгтэй болов уу. Гэхдээ тийм өндөр биш 10 юм уу түүнээс арай их хувийг нь авдаг байхад л болно. Жаахан хяналттай байхгүй бол иргэд хандив тусламжид итгэл алдарч, үнэхээр хэрэгтэй нэгэн нь хохироод дууслаа.

Эх сурвалж:Mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
zov yum bichjee, humuusiin saihan setgeleer togloj luivar hiihee bolimoor yum, shorond suulgah hergtei
2017-08-05
иргэн:
Тусламж гэдэг нь маш утгагүй зүйл хүн өөрөө баялаг бүтээж амьдрах ёстой. Энэ нөхцөлийг нь засаг,төр бүрдүүлж өгөх ёстой даанч манай улсад цөөнх нь баяжаад ард иргэд үнэхээр ядуу байна.Үүнийг далимдуулж янз бүрийн луйврын тоглолт нийгэмд хавтгайран зүгээр л хэвшил болсон хүмүүс буруу юм гэж ухаарахгүй болсон байна.
2017-08-05
Зочин:
Эх орон, тусгаар тогтнол,. Эннрэл хайр хандив гэж ирээд л цээжээ дэлдээд, нулимс унаган олныг уриалаад бужигнуулаад ирэхээрээ нэг сэжигтэй. Дандаа цаана нь атгаг санаа байж байдаг
2017-08-05
Зочин:
Ern bol DELGER.SARNAI 2n SUWDAAGAA jiigeed bga yum bn ldaa uursduu TBB neegeed odoo ene ohin hereggui ene tei enegui bid busdad tanigdsan bolhoor handivaa uurstnuu tsugluulna geed SUWDAA gedeg emegtei bol saihan setgeltei hund buyan hiisen shig hiideg busdiig urilj chaddag .daanch ene saihan setgelig n ene 2 awgai owjin ashiglsan bnduu
2017-08-04
Zochin:
Ene suvderdene ugaasaa yaduu huneer shou hiij dundaasan mungu ungaj uuruuguu bolgoj bisan hulgaich lubsrchin shdee uuruu ajilgui bair tureeselj amidardag huuheduudee huneer haruuldag ene buun mungu odoo tegeed enendee buur amtshaad uhej aldaad dairaad bgaa ym bishuu 43 sayiin surag sonsood
2017-08-04
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-08-04
Зочин:
Монголын нийгэм тэр чигээрээ залилан, тэр тусмаа эмэгтэй хүмүүс их залилан хийдэг болжээ! Итгээд өгч байгаа хүмүүсийн буруу юу байхав дээ! Харин энэ зальдагч эмэгтэйчүүдэд хатуу арга хэмжээ авах нь зүйтэй шүү!
2017-08-04
Irgen:
Tbb ch bolohgui. Humuusiin handivaar ami zogoodog, tuugeer amidardag olon tiim baiguullaguud baigaa. Odoo boliyo.
2017-08-04
Зочин:
tsugluuldag TBB n 10 huvas ihiig avaad suuval hyanah arga baihgui sh dee.
2017-08-04
nara:
xend ch itgej boloxgyi umaa
2017-08-04
Монголэрдэнэ:
Цуглуулдаг газар нь луйварчид байдаг бол яахав. Яагаад гэвэл Монголд хамгийн идэвхтэй ажилладаг хумуус нь луйварчид Тэргуунээсээ эхлээд л. Херс суурь нь тэд л ажиллахад зохимжтой тийм л улс болчихоод байгааг ойлгохгуй байгаа нь Монголын эмгэнэл юмдаа.
2017-08-04