Өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэхэд хяналт тавихыг даалгав

img

 

Улсын онцгой комиссын хуралдлаа. Хуралдаанаар Шадар сайд У.Хүрэлсүх цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож үүрэг даалгавар өгөв. Үүнд:

 

Ургацын урьдчилсан балансыг энэ сарын 18-ны дотор таримлын төрөл тус бүрээр нарийвчлан гаргах,

 

Засгийн газрын 186 дугаар тогтоолоор батлагдсан энэ онд бүрдүүлэх аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд хяналт тавьж, үр дүнг Улсын онцгой комиссын хуралдаанд танилцуулах,

 

Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай хийж гүйцэтгүүлэх, санхүүгийн хүндрэлтэй байдлыг шийдвэрлэх, дулааны цахилгаан болон дулааны станцуудыг 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлэхэд анхаарч,  нүүрс татан авалтын ажилд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах,

 

2017-2018 оны өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах ажлын хүрээнд алслагдмал айл өрх, жирэмсэн эхчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдүүдийн судалгааг эртнээс гаргаж, төв, орон нутгийн эмнэлгүүдийн машин, техник, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, эрүүл мэндийн салбарын барилга байгууламжийн засварын ажлыг дуусгах,

 

Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тундас оруулах үйл ажиллагааны явцыг ард иргэдэд сурталчилан таниулах, нэгдсэн ойлголт өгөх зорилгоор телевизийн нэвтрүүлэг хийж мэдээллийн хэрэгслээр олон удаагийн давтамжтайгаар нэвтрүүлэх,

 

2017 оны эхний хагас жилд улсын хэмжээнд тохиолдсон ой, хээрийн гал түймэр, үер, мал, амьтны гоц халдварт өвчин, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас учирсан хохирлыг арилгах, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид, дайчлагдсан иргэдийн томилолт, урамшууллын зардлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгож, биелэлтийг Улсын онцгой комиссын дараагийн хуралдаанд танилцуулахыг даалгалаа.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ