Г.Шийлэгдамбад 5.1 жилийн ял оноов

Г.Шийлэгдамба нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр өдөр үргэлжилж, шийдвэр гаргажээ.
Шүүх бүрэлдэхүүн ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн 268.2, бусдаас хээл хахууль авах гэсэн зүйл ангиар шийтгэж, 5.1 жилээр ялласан байна. Мөн Г.Шийлэгдамбад авлига өгсөн О.Даваасүрэнд 1.6 жилийн ял өгч, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэгт 19 сая 200 мянган төгрөгийн, "Метро Нетворк” компанийн гүйцэтгэх захирал Э.Гантулгад 14 сая төгрөгийн торгууль тус тус ногдуулжээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ