Шадар сайдыг мөрдсөн хэргийг шалгуулж байна

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Шадар сайдын ажлын албанаас Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийв.  Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр:

 

-Сарын өмнө бидэнд Шадар сайд У.Хүрэлсүхийг хууль бусаар мөрдөж эхэлсэн тухай мэдээлэл ирсэн. Энэ асуудлыг Шадар сайдад танилцуулахад “Хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй” гэж үзсэн. Ийм учраас долдугаар сарын 3-нд ТЕГ-ын дарга Б.Хурц, АТГ-ын  дарга Х.Энхжаргал нарт хандан албан бичиг хүргүүлсэн юм. 

 

Албан бичигт “Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэндэд халдах зохион байгуулалттай үйл ажиллагааг нэр бүхий албан тушаалтан зохион байгуулж болзошгүй гэж үзэж байгаа тул уг асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд нягтлан шалгаж, яаралтай арга хэмжээ авна уу” гэдгээ дурдсан. Одоогоор дээрх газруудаас хариу ирүүлээгүй байна. 

 

Мөн саяхан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярт, УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хандсан.  Учир нь энэ хэрэг явдалтай холбоотой гэх бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм. 

 

Албан бичигт “Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар чагнах, тагнах ажиллагаа явуулж байгаа талаар Шадар сайдын албанд мэдээлэл ирүүлсний дагуу холбогдох байгууллагаар шалгаж, тогтоолгох тухай албан бичиг явуулсан. Энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн, төрийн өндөр дээд албан тушаалтны амь нас, аюулгүй байдалд заналхийлсэн. Цаашлаад төрийн сайдыг тагнах, чагнах байдлаар хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулах замаар үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах гэсэн ноцтой үйлдэл тул Аюулгүй байдлын байнгын хороонд хандаж байна” гэдгийг мэдэгдсэн.

 

Одоо бид гэрчүүдэд санаа зовниж байна. Хуулийн байгууллагаар аюулгүй байдлыг хангах, гэрчүүдийг хяналтдаа авах нь зүйтэй гэж Шадар сайдын ажлын алба мэдэгдэж байгаа. Энэ хэрэг явдлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх боломжгүй хэмээн мэдээлэв. 

Н.Нягт

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хүрэлсүх сөрсөн базаа хийж байгаа нь.Жэнкогоос их суралцаж бна даа
2017-08-06
Зочин:
Хүрэлсүх сөрсөн базаа хийж байгаа нь.Жэнкогоос их суралцаж бна даа
2017-08-06
alna shuu ta nariig:
za bitii hutsatsgaa tagnuuliin baiguullaga heniig ch tagnasan yadag yum be uls ornii mini sain saihnii tuluu yu durtaigaa hiij l baig 100 tom dargiig tagnahad 10 ni l buruugui bna biz tegeed yadgiin tagna tursh bolohgui bol ulsad gai bolood baigaa humuusiig bol buudsan ch yadgiin uhsen hatsanii chini.hunii erh
2017-08-05
Зочин:
shalgaj arga hemjee avsan ni deer de.hurelsuh shadar saiddaa ch bish hen durtai ni negnee dagaj murduud baival yu bolohiin.
2017-08-05
Зочин:
60 terbumaas bolood gerch Dorjzodoviig barivchilj ustgaach gej bain gej unshigdlaa Hurelsuhee. Ug ni Sandui,Ganbaatar 2 ter bichleg deer Hurelsuhiin gar huliig aalz shig tasdana gee biz dee.
2017-08-05
Зочин:
МАН-ын урдаа барих ганц гол ЛИДЕР нь яахын аргагуй ШАДАР САЙД У.ХУРЭЛСУХ! туунийг МАН-ын дарга тедийгуй дараагийн МОНГОЛ УЛСЫН Еренхийлегч болох хун гэдэгт хэн ч эргэлзэхгуй! Одоо л туунийг МАН-ын дарга болгохгуйн тулд элдвээр тагнаж, мешгеж байгаа боловуу? МАН-ын даргад санаархсан аул дорой этгээдууд, ялангуяа Еренхий сайдын суудалд сууж байгаа нехрийн явуулга байж болох юм!
2017-08-05
Зочин:
Эрдэнэбатыг шууд баривчлаач хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой. Тагнуулын ерөнхий газар, АТГ нарт бүрэн өөрчлөлт хийж бүгдийг нь соль Энхболдын хүмүүс шүү дээ тэд шалгана гэж юу байсан юм
2017-08-04
Tselmuun:
gants suudaliin toloo bur biy biynee alahnee
2017-08-04
Naagii:
enkhboldiin golognuud chono haraad shees ni aldaj l dee
2017-08-04
tsomko:
Миеэг залгамжлах Эрдэнэбат айхдаа хүн алахнээ гөлөг чинь
2017-08-04
jijig:
hurdan shalgaad hergiin olooroi tsagdaa nar min
2017-08-04
Boldkhuu):
MAH bol luivarchid erliiz hurliizuudiin bh ystoi gazar bish, ono ertnii tuuht namiig luuvirchdaas tsewerleh bolson. Suudliin tuluu uvaigui uildel hiihee zogsooy Eronhii saidaa!!!
2017-08-04
Hmmmmm ene bol Mongoliin TORD SHAL hereggui HULIG:
Hmmmmm
2017-08-04
Зочин:
МАН-хан маань болохоо больж дээ. Байдлаа үнэнээр нь зоригтой илчлээд намаа тараагаад шинээр нам байгуулах л гарц харагдаад байна уу даа. Шударга залуу гишүүд өөр шинэ нам байгуулж болох юм.
2017-08-04
Baganaa*:
Alban tushaalaa ashiglaj ingej xuwi xvnii erx ashig, ayulgvi baidald xaldaxaa bolimoor yum. Ner turtei tomchuul gexereel yu l bol yuu xiij boldog gej bodood bgan baixdaa.
2017-08-04
zochin*:
Uls turd uurtuu xurungu oruulalt xiideg bish ex orondoo xurungu oruulalt xiix xvn l xeregtei bndaa. Iim yumnuud udaan bwal Mongol uls mini muxux ni Odoo boliildoo luiwarchdiig shiitgej zuw xvnee gargay
2017-08-04
Зочин:
Хүн сайн явж болдоггүй улс уу. Зориг асангийн хэрэг давтагдахвы
2017-08-04
Зочин:
Хүн сайн явж болдоггүй улс уу. Зориг асангийн хэрэг давтагдахвы
2017-08-04
Зочин:
Хүн сайн явж болдоггүй улс уу. Зориг асангийн хэрэг давтагдахвы
2017-08-04
123:
Хүмүүсээ юм болгоныг улс төржүүлж харах хэрэггүйшдээ. Нэг л өдөр та би ч гэсэн ийм байдалд орж магадгүй
2017-08-04
Зочин:
uls ornoo gesen zaluuchuudiig mini namnah geed bnu vgvi uy sain shalgah heregtei dee
2017-08-04