Гашуунсухайт боомтын ачаалал эрс буурлаа

img

 

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс  тээвэрлэж байгаа хүнд даацын автомашины цуваа олон арван км үргэлжилж, урт дараалал үүссэний улмаас нэг удаа хилээр гарахдаа 3-4 өдрийн хугацааг зарцуулдаг байсан. Тэгвэл хүнд даацын автомашины хилээр орох гарах урсгалын тоог нэмэгдүүлж, хил нэвтрэх баримт бичиг шалгагчийн 14 кабиныг байгуулснаар оочир дараалал эрс буурч, жолооч нар чирэгдэлгүйгээр хил нэвтрэх боломж бүрдлээ. 

 

Хилийн шалган нэвтрүүлэх уг пост байгуулах санхүүжилтийг төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж энэ сарын 2-нд нээлтээ хийсэн юм. Тус кабин ашиглалтад орсноор Гашуунсухайт боомтоор нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэж байгаа жолооч нарын хил нэвтрэх эрхийн бичгийг 1 минутын дотор багтаан шалгах боломжтой болж байна. Тус боомтоор өдөрт 1500 орчим нүүрс тээврийн автомашиныг хилээр шалган нэвтрүүлдэг байсан бол энэ өдрөөс эхлэн 3000-н автомашиныг нэвтрүүлэх боломжтой болж байгаа юм. 

 

Мөн эрдэс баялаг тээвэрлэж буй жолооч нар хэдэн өдрөөр олон арван км-н урт цуваа үүсгэж хил нэвтэрдэг асуудал өөрчлөгдөж, цаг хугацааг ихээхэн хэмнэж байгаа нь хамгийн чухал юм. Энэ утгаараа тус боомтоор экспортолж байгаа эрдэс баялгаас улсын болон орон нутгийн төсөвт төвлөрөх татвар, хураамж нэмэгдэж, улс орны эдийн засагт мөн хэмжээгээр дэмжлэг болох бодит боломжийг бүрдүүлсэн чухал үйл явдал болж байгаа гэдгийг томоохон уул уурхайн компаниудын удирдлагууд хэлж байсан юм. 

 

Хилийн боомтын зөвлөлөөс Гашуунсухайт боомтыг жишиг боомт болгохоор төлөвлөсний дагуу эхний ажлууд ийнхүү үр дүнгээ өгч эхлээд байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Uuganbayar:
Shal hudlaa medeelel bna bvteen baiguulalt hiisench gsn ochir 120km bolood 7s 8honogt orj chadahgvi shahuu bna medej hiij chaddag gazar ni ene ochiriig zohitsuulj ogoochee jolooch nart hetsvv bna sh dee
2017-08-07
Өлзийбаяр:
эрт хийж болох л байсан.тийм ч хэцүү том ажил биш шүү дээ.Улс орноо хөгжүүлэе төсөв татвараа бат бэх болгое гэвэл иймэрхүү гаднаас гуйлга гуйхгүйгээр хийж болох ажлыг түргэн хугацаанд хүн хүнээ залхаан цээрлүүлэхгүйгээр хурдан шуурхай шийдэж байх хэрэгтэй.хариуцсан шийдвэр гаргадаг хүмүүст нь ажлын идвэх туршлага мэдлэг чадвар сэтгэл гээд юм бүхэн дутагдаад байна ш дээ.ямар ч гэсэн хийж бүтээж том асуудалыг нэг тийш болгосон явдалд хувь хүнийхээ хувьд баярлаж байгаагаа илэрхийлж бна.Монгол улс минь сайхан хөгжиж ард түмэн минь сэтгэл тайван амьдрах болтугай
2017-08-05
zochin:
Zam ashiglasnii tatwariin Нөат ийн barimt aj ahuin negj ilgeegeegvi gd bvrtgegdehgvi bn 1orj garhad 120,000awdag getel ene ih mungu ulsiin tusuwt bish henii halaasand orood bn be eniig shalgadag gazar bnu
2017-08-05
irgen:
Ungursun 4 jild ymarch ezengui jinhene zambaraagui baisan . odoo bol tor gej baidag , emh tsegtstei shuurhai bolson baina lee . hileer yvdag hun bur medersen . sain bna
2017-08-04
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-08-04
Зочин:
Үнэн худлыг хил нэвтэрч байгаа жолооч нар л хэлнэ дээ.
2017-08-04
muugii:
onoodriin baidlaar oochir 120 km hursen bna. 7 honoj baij l 1 orj bna arai l heterhii hudlaa medeelel tawiad bga yum bishuu
2017-08-04
зочин:
Хилчдэд баярлалаа. Амжилт хүсье.
2017-08-04