Даншиг наадмыг нээнэ

Даншиг
наадмын нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр 11:00 цагт эхэлнэ. Нээлтийн дараа Соёмбот туг залах ёслол, Очирваань шүтээний тахилга гэх мэтчилэн бурхан шашны зан үйлийг үйлдэх юм.
Даншиг наадмын арга хэмжээний хүрээнд өчигдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд Хүрээ жахар цамын хурал хурсан. Өнөөдөр энэ хурлыг үргэлжлэх хурж, дотоод цам харайх юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ