Улаанбаатарт 28 хэм дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон зүүн аймгуудын зүүн хэсгээр 18-23 градус, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн саваар 26-31 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Оройдоо түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ