Дундговьд шүлхий гарчээ

img

Дундговь аймгийн Гурвансайхан сумын II багийн нутаг Цагаан хошуу гэдэг газар малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Шүлхий өвчин болох нь улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. 

 

Аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн байна. Мөн малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, ухуулан таниулах шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрд авч хэрэгжүүлэхийг сумдын Засаг дарга нарт даалгажээ.

 

Мөн аймгийн Засаг даргын захирамжаар малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж  байна.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
өө чааваас, ямар хэцүү юм бэ.
2017-08-09
zochin:
mal aj ahuig belcheeriin maygaar osgoh n ovchind ortoh magadlal ondor n batlagdajiina aa.maliig todorhoi zaagt hashij urgeljiin hynaltand bailgahgui bol magadgui horloj ovchin taraadag baih aa.belcheert n aygui bol ovchin taraagch haydag biz.deer n malaa vaktcinjuuldaggui malchdad hariutclaga tootcoh heregtei.yasan ch ih ovchildog maltai ymbedee .hunees l bolj baigaa...
2017-08-06