Арслангууд эрч хүчтэй байна

img

Өнөөдрийн өрнийн зурхайг хүргэж байна.

 

   ХОНЬ (3/21-4/19)

Гэр орноо тохижуулах, байраа томсгох зэрэг төлөвлөгөө тань нурж болзошгүй. Ажлаа дэс дараалалтай гүйцэтгэ. Өнгөрсний талаар сануулах үйл явдал болж, ирээдүйн ажлын чиг шугамыг чинь бүрдүүлнэ. Найзууд болон дотны хүмүүс дэмжлэг үзүүлнэ.


ҮХЭР (4/20-5/20)

Байраа тохижуулах маш их эрч хүч танд байна. Хариуцлагатай, тэвчээртэй, бүтээлч гэдгээ харуул. Гэрийн ажилд хамаг хүчээ гаргасны хэрэггүй. Энэ нь таны хэнээс ч хамааралгүй байхад хор учруулна. Амьдралын урт хугацааны төлөвлөгөөндөө олон засвар хийнэ. Хоол боловсруулах эрхтэн муудаж болзошгүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Шургуу байдлаараа таагүй нөхцөл байдлуудыг даван туулж чадна. Гэр орны нөхцөл байдал ажил дээрхээс илүү төвөгтэй байгаа тул ихэнх цагаа гэр орны асуудлуудад зарцуулна. Хувь заяаны энэ боломжоо бүү алд. Шийдвэрлэх алхам хийхэд бэлтгэ. Ямар нэгэн зүйл бүтэлгүйтвэл бүү бууж өг.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Ганц бие хүмүүс эсрэг хүйстнийхээ анхаарлыг онцгой татна. Гэхдээ энэ танилын холбоо харилцан бухимдал, хэрүүл маргаанаар төгсөх бололтой.


АРСЛАН (7/23-8/22)   

Олонхи арслан өнөөдөр эрч хүч ихтэй, бусдыг өөртөө татах чадвар сайнтай байна. Дотны уулзалт урмыг тань хугалахгүй. Та амьдралаа ухамсартайгаар сайн тийш өөрчлөх хэрэгтэй. Жишээ нь тамхинаас гарах, ажлынхаа арга барилыг өөрчлөх, эсвэл хэн нэгэн хүнд хандах харьцаагаа өөрчилж болох юм. Эсвэл улиг болж залхсан харьцаагаа таслаж болно.


ОХИН (8/23-9/22)

Энэ өдөр шинэ романтик уулзалтууд болж сонирхолтой хүмүүстэй танилцах магадлалтай. Хайртай хүндээ дарамт шахалт үзүүлэхээс татгалз. Хэрвээ та хоёр хамтран шийдвэр гаргаж чаддаг болбол нөхөрсөг нийтэч харьцаагаа хадгалж чадна гэж зөвлөж байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Эрүүл мэнд ажил төрөл, гэр бүл хэвийн маш сайхан урагшилж байна. Гэхдээ та хий дэмий амлалтаас болж хэцүү байдалд орно. Бүх зүйлд сэтгэл хангалуун байхын тулд хаанаас хэзээ, ямар үнээр худалдаж авахаа урьдчилан төлөвлө. Чөлөөтэй юунд ч үл баригдах холбоо таны амрагт таалагдахгүй л болов уу.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Танд юу юунаас илүү эрх чөлөө чухал байдаг. Гэр бүлд байх ёстой үүрэг хариуцлагаа ухамсарлан хүн бүр хийх ёстойгоо хийгээд байвал гэрт маш сайхан халуун дулаан уур амьсгал бүрэлдэнэ.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр нумын ордныхон шулуун шударга халамжтай, харагдах нь бусдад нэр хүнд олох боломж олгоно. Олон талт үзэл санаа амжилтад хүргэхгүй ч, хамт олонд нэр хүндтэй болно. Заримдаа санхүүгийн хүндрэл нь амьдралын утга учрыг алдагдуулах мэт санагдана.


МАТАР (12/22-1/19)

Санаа зовоосон асуудлууд, шалтгаангүй айдас түгшүүр таны тайван байдалд саад болно. Сөрөг сэтгэл хөдлөлд хөтлөгдсөнөөр амьдралын баяр баясгаланг мэдрэхгүй. Танд тавьж буй анхаарал халамж, сайхан эд зүйлс ч таныг баярлуулахгүй. Биеийн хүчний ажил хий.


ХУМХ (1/20-2/18)

Зүрх өвдөж, даралт өөрчлөгдөх магадлалтай өдөр. Үдээс хойш нуруу нугас өвдөж болзошгүй. Буйдан дээр зүгээр хэвтэж асуудлуудаа бүү хүндрүүл. Өөртөө зохимжтой спортоор хичээллэж хөдөлгөөнтэй бай. Явганаар эрүүл агаарт ихээхэн цагийг өнгөрүүл.


ЗАГАС (2/19-3/20)

Өрсөлдөгч дайснуудын болон далдуур атаархагчдын нууц далд явуулгууд идэвхжиж таны амьдралд саад учруулна. Зөвхөн өөрийн хүчинд найдаад хэрэггүй гэдгийг сана. Танд найз нөхөд түншүүдийн дэмжлэг шаардлагатай болно. Гэр бүлийнхнээ хамгаал.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ